Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах “EURO 2022” найм дахь удаагийн тэмцээн Швейцарийн холбооны Улсын Женев хотноо есдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөв.Энэ удаагийн тэмцээнд Англи, Австри, Бельги, Герман, Испани, Ирланд, Франц, Словак, Чех, Швед, Европын холбоо, Финланд, Швейцарь улсуудаас хүрэлцэн ирсэн 37 багийн 340 гаруй тамирчин оролцож хоёр өдрийн турш хурд, хүч, авъяас чадвараараа өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.
Эрэгтэй мастер ангиллын тэргүүн байрыг Швед Улсын "Илч" баг, хоёрдугаар байрт Ирланд Улсын "MGL IRELAND" баг, гуравдугаар байрт ХБНГУ-ын "TSOG BERLIN" баг орлоо. Харин эмэгтэй мастер ангиллын тэргүүн байрыг ХБНГУ-ын "TSOG 2" баг, хоёрдугаар байрт Швейцарь Улсын "EDELWEISS" баг, гуравдугаар байрт Европын холбооны "MGL" баг тус тус шалгарлаа.
Эрэгтэй насанд хүрэгчдийн ангиллын тэргүүн байрт Ирланд Улсын "MGL IRELAND" баг, хоёрдугаар байрт Бельги Улсын "BELGIUM" баг, гуравдугаар байрт Чех Улсын "TIGERS" баг шалгарав. Эмэгтэй насанд хүрэгсдийн ангиллын нэгдүгээр байрт Австри Улсын "CLUB WIN" баг, хоёрдугаар байрт Финланд ба холимог улсын "ИРЭЭДҮЙ" баг, гуравдугаар байрт Ирланд Улсын "MGL IRELAND" баг тус тус шалгарлаа.
Эрэгтэй мастер ангиллын “Шилдэг тоглогч”-оор Швед Улсын "ИЛЧ" багийн Г.Сэр-Од, “”Шилдэг холбогч”-оор Ирланд Улсын "MGL IRELAND" багийн Б.Анхбаяр шалгарсан юм. Эмэгтэй мастер ангиллын “Шилдэг холбогч”-оор Швейцарь Улсын "EDELWEISS" багийн С.Сувд, “Шилдэг тоглогч”-оор ХБНГУ-ын "TSOG 2" багийн Ж.Дуламсүрэн нар шалгарав.
Эрэгтэй насанд хүрэгсдийн ангиллын “Шилдэг тоглогч”-оор Ирланд Улсын “MGL IRELAND” багийн Э.Энх-Эрдэнэ, “Шилдэг холбогч”-оор Бельги Улсын “BELGIUM” багийн Н.Золмандах шалгарсан. Эмэгтэй насанд хүрэгсдийн ангиллын “Шилдэг тоглогч”-оор Финланд ба холимог улсын “ИРЭЭДҮЙ” багийн Б.Сэлэнгэ, “Шилдэг холбогч”-оор Австри Улсын “CLUB WIN” багийн Л.Отгондаваа нар тус тус шалгарлаа.
Тус тэмцээний тэргүүн байрт шалгарсан багууд аваргын цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, хоёр, гуравдугаар байрт шалгарсан багууд мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг хүртэв. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Швейцарийн монголчуудын “GM-STAR” спорт клуб ажилласан бол Монгол Улсаас Швейцарийн холбооны Улсад суугаа ЭСЯ, Байнгын төлөөлөгчийн газар, Монголын Волейболын холбоо, Швейцарь, Монголын нийгэмлэг, Монголын Волейболын холбооны Европ дахь салбар холбоо, “Натур Мед Ноён” спорт клуб хамтран зохион байгуулагчаар ажиллалаа.
| Европын монголчуудын волейболын “EURO 2022” тэмцээн болов |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |