• Өнөөдөр 2025-03-05

Спортын салбарынхан тоон гарын үсгээ баталгаажуулав

2022-09-30,   295

 

 
    Биеийн тамир, спортын улсын хорооны нийт ажилтан, албан хаагчид болон Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчин 132 хүн өнөөдөр тоон гарын үсгээ баталгаажуулав. Энэхүү нэгдсэн арга хэмжээг Биеийн тамир, спортын улсын хорооноос Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байна. 
 
    Тоон гарын үсэг нь цаг хугацааг хялбарчлах, илүү бүтээмжийг дагуулах технологийн олон асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Иргэдэд төдийгүй нийгмийн амьдралд эерэг нөлөө үзүүлж байгаа нь туйлын үнэн. Цахим баримтад зурагдсан гарын үсэг буюу тоон гарын үсэг нь хэвлэмэл материалд үзгээр зурсан гарын үсэгтэй ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын нэг арга, хэлбэр бөгөөд дараах зүйлийг баталгаажуулдаг мэдээлэл юм. 
 
     Тоон гарын үсгийг эзэмшсэнээр цахим орчинд дараах давуу талуудыг олж авна.
Цаасан хэлбэрээр гарын үсэг зурж, тамга дарсан баримт бичигтэй хуулийн хувьд адил хүчин төгөлдөр ашиглах боломжтой. Төрийн болон бусад онлайн үйлчилгээг авахад өөрийгөө болон байгууллагаа батлах юм. Мөн цахим үйлчилгээнд өөрийгөө баталж нэвтрэх, өөрийн мэдээллийг авах боломж үүснэ.
 
    Цаасан архиваас татгалзах, цахим архивд шилжих байна. Дамжуулж буй өгөгдөл, мэдээллийг шифрлэн нууцлах боломжтой. Хостын болон вебийн аливаа холболт, харилцан ажиллагааг шифрлэн хамгаалах SSL/TLS холболт үүсгэнэ. Сүлжээний төхөөрөмжийн өгөгдөл дамжуулалтыг кодлох болно. Програмын кодыг баталгаажуулах боломжтой юм.
 

 


Спортын салбарынхан тоон гарын үсгээ баталгаажуулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188