Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сард Узбекстан Улсын Ташкент хотод болно. Ташкентийн татамид манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жинд, нийт 18 жүдоч зодоглох юм. Мөн Монголын жүдо бөхийн холбооноос 60, 66, 48, 57 кг-ын жинд бөхчүүдийг давхарласан байна . Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэдүүлэг авах хугацаа хаагдлаа.
Энэ удаад ОХУ, Беларусь улс орохгүйгээр дэлхийн 86 орны эрэгтэй 308, эмэгтэй 262, нийт 570 тамирчин дэлхийн аварга хэмээх цолны төлөө өрсөлдөнө. Дэлхийн аваргад медаль хүртсэн тамирчид урилгаар Токио их дуулгад оролцох урилга авдаг онцлогтой. Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ес хоног үлдлээ.
| Жүдо бөхийн дэлхийн аваргын мэдүүлэг авах хугацаа хаагдлаа |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |