Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханы удирдсан гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 23-24-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ажиллаж, тус аймагт баригдаж буй 1000 хүний суудалтай спорт цогцолбор болон барилгын ажил нь эхлээд 10 жил болж байгаа хүүхэд залуучуудын усан бассейны барилгын гүйцэтгэлтэй танилцаж, гүйцэтгэгч болон орон нутгийн удирдлагатай нь газар дээр нь уулзан хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд нь бүрэн дуусган ашиглалтад өгөх талаар тохиролцож, захиалагчийн зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болов.
Мөн Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалтай ажлын уулзалт хийж, биеийн тамир, спортын талаарх бодлого, шийдвэрийг танилцуулан тус аймагт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, нийтийн биеийн тамирын ажил, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Орон нутгийн зүгээс бүх талын ажилд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Архангай аймагт 120 хүүхдийн дотуур байртайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа 640 хүүхдийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн сургалтын үйл ажиллагаатай БТСУХ-ны ажлын хэсгийн гишүүд танилцаж, багш сурагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, сурлага, спортын амжилт хүслээ.
Архангай аймгийн БТСГ-ын үйл ажиллагаатай танилцаж, нийт албан хаагчдад биеийн тамир, спортын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийн аймгийн спорттын ордон, цэнгэлдэх хүрээлэн, цанын баазын ажилтай танилцав.
Мөн энэ үеэр зохиогдож байсан Ахмадын спортын наадмын хаалтын ажиллагаанд оролцон медаль гардуулан спортод амжилт гаргасан зарим багш, дасгалжуулагч нарт БТСУХ-ны Жуух бичиг, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгийг гардуулан өглөө.
| БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан Архангай аймагт ажиллалаа |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |