Монгол, Оросын бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Оросын Холбооны Улсын Бүгд найрамдах Саха, Якутын төлөөлөгчид Биеийн тамир, спортын улсын хороотой спортын салбарт хамтран ажиллах талаар албан уулзалт хийв. Уулзалтад Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, ТЗУГ-ын дарга О.Баттулга, СБХХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, ГХХТХ-ийн дарга Н.Оюунбат нар оролцлоо.
Бүгд найрамдах Саха улсын талаас Засгийн газрын нэгдүгээр орлогч Дмитрий Дмитриевич Садовников, Гадаад харилцаа, ард түмнүүдийн хэргийн сайд төлөөлөгчдийн тэргүүн орлогч Гаврил Витальевич Кириллин, Хөдөө аж ахуйн сайд Александр Павлович Атласов, ОХУ-ын ГХЯ-ны Якут хотод суугаа төлөөлөгч Вера Иванова Сидорова, Биеийн тамир, спортын орлогч сайд Гаврил Михайлович Мохначевский, Усть Алданский улус дүүргийн дарга Алексей Васильевич Федотов, Гадаад харилцаа, ард түмнүүдийн яамны Гадаад эдийн засгийн хэлтсийн дарга Петр Петрович Бурнашев нарын эрхмүүд байлцав.
Уулзалтын эхэнд Саха, Якут улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч Дмитрий Дмитриевич Садовников “Манай улсад зохиогдож байгаа “Азийн хүүхдүүд” олон улсын наадмыг Монгол Улс тогтмол дэмжин ирж, Монгол Улсын өсвөрийн баг тамирчин анхны наадмаас идэвхтэй оролцож байгаа хэмээн сайшааж, Монгол Улстай спортын салбарт уламжлагдан ирсэн найрсаг харилцааг үргэлжлүүлж, бусад салбар хоорондын харилцааг өргөжүүлэн ажиллах боломж бий” гэдгийг чухалчлав.
Саха улсын үндэсний бөхийн спортыг монголд хөгжүүлэх боломж байгаа гэж харж байна. Масрестлингийн дэлхийн цомын болон Азийн цувралын тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах саналтайгаа дуулгаж, энэ спортыг олимпын наадмын хөтөлбөрт багтаах зорилготой байгаа” гэлээ.
Мөн Саха улсын талаас чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо, даам, шатар зэрэг өндөр хөгжсөн спортын төрлөөр цаашид хамтарсан бэлтгэл сургуулилалт хийх замаар хамтын ажиллагаагаа шинэ шатанд хүргэх саналтай байгаа аж. БТСУХ-ны дарга Д.Жаргалсайханыг ирэх сард ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт тэмцээнд оролцохыг урьж байна” гэдгийг мэдэгдэв.
Д.Жаргалсайхан дарга хэлсэн үгэндээ “Уламжлалт хамтрын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна. Улстөрийн хүнд хэцүү байдалд хөрш орнууд нэгнээ дэмжих ёстой гэж үздэг. ОХУ-ын Спортын яамтай 2022-2024 онд спортыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд 2024 онд болох наадамд оролцохоо илэрхийлэв.
Саха улсын үндэсний спортыг эх орондоо хөгжүүлэхэд түлхэц өгч Монголын үндэсний бөх, сурын харваа зэрэг төрлүүдийг харилцан хөгжүүлэх бодолтой байна. Масрестлингийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх жил эх орондоо зохион байгуулахад бэлэн” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монголд болон Якутад өндөр хөгжиж байгаа спортын төрлөөр тамирчин, дасгалжуулагч солилцож, хамтарсан бэлтгэл сургуулилалт хийх, тэмцээн уралдаанд оролцож ирсэн уламжлал цаашид үргэлжлэн явагдана” хэмээн дурдлаа.
| ОХУ-ын Саха, Яхуттай спортын салбарт хамтран ажиллана |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |