• Өнөөдөр 2025-04-22

Монголын чөлөөт бөхийн тамирчид дөрөвдүгээр байр эзэлж, дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авлаа

2022-09-19,   538

     Сербийн нийслэл Белград хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10-18 ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Монголын баг тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл медальтайгаар амжилттай оролцов.
 
      Улмаар багийн дүнгээр эмэгтэй, эрэгтэй шигшээ баг тамирчид багийн дүнгээр дөрөвдүгээр байр эзэлсэн байна. ДАШТ-ий эхний найман байрт шалгарсан баг тамирчид “Дэлхийн цом”-д өрсөлддөг. Ийнхүү манай баг тамирчид ирэх арванхоёрдугаар сард АНУ-д болох “Дэлхийн цом”-д өрсөлдөх “тийз”-ээ захиалж чадлаа.

Монголын чөлөөт бөхийн тамирчид дөрөвдүгээр байр эзэлж, дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188