Монголын бүх ард түмний спортын наадмын хөлбөмбөгийн шигшээ тэмцээн Шинэ яармагийн талбайд болов. Тэмцээнд 12 аймаг, дөрвөн дүүргийн 270 гаруй тамирчин өрсөлдөхөд Дархан-Уул аймгийн баг алтан медаль хүртэж, Орхон аймаг мөнгө, Баянгол дүүрэг хүрэл медаль хүртлээ.
Тэмцээн энэ сарын 10-16-ны хооронд болсон бөгөөд алтан медалийн төлөөх тоглолтод Дархан-Уул аймгийн баг Орхон аймгийн багийг 3:0-ээр буулган авлаа.Дархан-Уул аймгийн багаас О.Мөнхсайхан, П.Ууганбаяр, А.Нармандах нар гоол оруулсан.
Харин хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд Баянгол дүүргийн баг Доронд аймгийн багийг 4:1-ээр хожив. Энэ тоглолтод Баянгол дүүргээс Т.Дөлгөөн, С.Гал-Эрдэнэ, Ч.Тэмүүжин, Г.Билгүүн нар гоол оруулсан бол эсрэг багаас Д.Анхбаяр гоол орууллаа.
| Их наадамд Дархан баг түрүүлэв |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |