Белград 2022 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан болж 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр хоёрны нэг шигшээ барилдаанд олимп, дэлхийн аваргын тавдугаар байрын шагналт, Ази тивийн аварга Ираны хашир туршлагатай бөх Реза Атрийг 3:1-ээр ялж яваад цаг дуусахын өмнө оноо алдаж, 3:5-аар ялагдлаа.
Н.Наранхүү өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана. Тэрбээр 22 настай гэхэд сайн барилдаж байна. Анх удаа дэлхийн аваргад орж буй болохоор сэтгэл зүйн тактикийн бэлтгэл л дутлаа. Ираны бөх Реза Атри, Наранхүүгийн алдаан дээр ажиллаж ялсан. Бусдаар бол Иранаас илүү байлаа. Дараа жилийн дэлхийн аваргад алтан медаль өвөртлөх боломж түүнд байна.
| Н.Наранхүү дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |