“Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Занданбудын Занабазар Белградын дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаснаар дэлхийн медальтан боллоо. З.Занабазар 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн аварга, Үндэсний шигшээ баг тамирчин.
Тэрбээр Сербид нийт таван барилдаан хийж дөрөв ялсан бөгөөд хүрэл медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Зоу Ванхаог цэвэр дарж шагналын тавцанд зогслоо.
З.Занабазар монголын бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 42 дэх хүрэл медалийг авчирснаас гадна М.Хойлогдорж, Д.Оюунболд, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар, Э.Бэхбаяр гээд Монголын чөлөөт бөхийн 57 кг-ын жингийн үе үеийн алдарт тамирчдын дэлхийн дэвжээнээс авч байсан медалийн буухиаг амжилттай үргэлжлүүлэв.
| З.Занабазар дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |