• Өнөөдөр 2025-03-05

Бахархмаар юм аа, Монгол оюун ухаан

2022-09-17,   409

       Дахиад л шатрын аварга төрлөө. Төрөх, төрөхдөө  Шатрын холбооны дэд мастер Д.Мөнхзул дэлхийн хошой аварга болсон сайхан мэдээг бид дуулаад сууж байна. Тэрбээр Румын Улсын Мамаиа хотод есдүгээр сарын 5-17-нд болсон 2022 оны өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.  Уг тэмцээний 15-16 насны охидын ангилалд Монгол Улс, “Гэгээн арвай” клуб, Төрийн банкны тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул 11өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүллээ. 
 
     Бахархмаар юм аа, Монгол оюун ухаан.  Тэрбээр өдгөөгөөс найман жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, анхны дэлхийн аваргын цолын эзэн болж байсан. Монгол Улсын өсвөрийн шатарчдын дунд эгч дүү гурван зулын дундах охин болох Д.Мөнхзул нь өнөөдөр шатрын хошой аварга боллоо. Ердөө 13 настайдаа л Өсвөрийн шатарчдын аварга, Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж , Дэлхийн шатрын холбооны мастер цол хүртсэн түүхтэй.
 
   Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул нь 2014 онд Өмнөд Африкийн Дурбан хотод зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2017 онд Румын Улсад зохиогдсон Өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2014 онд Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль хүртсэн юм. Мөн 2016 оны Монгол Улсад зохиогдсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга, 2018 оны Албани улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас хоёр дахь алтан медаль, 2019 онд Турк улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлээд буй. Ийм амжилтыг тэр гаргажээ. Тэр өнөөдөр ч дахиад л чадлаа. Монгол түмнийхээ өмнөөс оюуны их тамирчин түүнд халуун баяр хүргэе.

Бахархмаар юм аа, Монгол оюун ухаан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188