• Өнөөдөр 2025-03-05

Монголын бүх ард түмний спортын наадмын хөлбөмбөгийн аваргууд тодорчээ

2022-09-17,   280

    Монголын бүх ард түмний спортын наадмын хөлбөмбөгийн шигшээ тэмцээн өчигдөр Шинэ яармаг болон “ДЦС-4” талбайд болов. Тэмцээнд 12 аймаг, дөрвөн дүүргийн 270 гаруй тамирчин өрсөлдлөө.
 
  Дархан-Уул аймгийн баг алтан медаль,
Орхон аймаг мөнгөн медаль,
Баянгол дүүрэг хүрэл медаль хүртлээ.
Тэмцээн есдүгээр сарын 9-16-ны хооронд болсон бөгөөд алтан медалийн төлөөх тоглолтод Дархан-Уул аймгийн баг Орхон аймгийн багийг 3:0-ээр буулган авлаа.
 
   Дархан-Уул аймгийн багаас О.Мөнхсайхан, П.Ууганбаяр, А.Нармандах нар гоол оруулсан бол хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд Баянгол дүүргийн баг Доронд аймгийн багийг 4:1-ээр хожив. Энэ тоглолтод Баянгол дүүргээс Т.Дөлгөөн, С.Гал-Эрдэнэ, Ч.Тэмүүжин, Г.Билгүүн нар гоол оруулсан бол эсрэг багаас Д.Анхбаяр гоол орууллаа.
 

Монголын бүх ард түмний спортын наадмын хөлбөмбөгийн аваргууд тодорчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188