Малайз Улсын “Тerengganu Polygon” багт уралдаж буй дугуйн ОУХМ С.Жамбалжамц Турк Улсад зохиогдсон олон өдрийн уралдаанд амжилттай оролцож, нийлбэр дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн. Түүний ачаар Монголын дугуйчид нийт 1031 чансааны оноотой болж, дэлхийд 34 дүгээрт эрэмбэлэгдсэнээр мэргэжлийн ДАШТ-д анх удаа хоёр тамирчинтай оролцох эрхтэй болоод байгаа.
Эх орныхоо нэрийг олон улсад гаргаж, Азийн чансаанд хоёрдугаар байр хүртэл дэвшсэн С.Жамбалжамц болон өнгөрсөн хавар Азийн аваргаас медаль хүртсэн тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг “Олимпик хауст” хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Н.Болдхүү, ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран нар байлцав.
Уулзалтын эхэнд Н.Болдхүү ерөнхийлөгч тус холбооны үе үеийн удиргдлагуудын хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн амжилт гарч буйг онцолж, энэ амжилтаа 2023 онд бататгаж чадвал Парисын олимпод 1-2 эрх авах боломжтойг хэлэв. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өндөр амжилт гаргаж буй дугуйчдад баяр хүргээд бүх талаар дэмжиж туслахаа илэрхийллээ. Ялангуяа олон улсын холбоотойгоо харьцахад нь ОУОХ-ны гишүүний хувиар дэмжлэг үзүүлэх болно гэв.
Манай дугуйчид өнгөрсөн гуравдугаар сард Тажикистаны Душанбе хотноо болсон Азийн АШТ-ээс дөрвөн медаль хүртэж, 1990 оны Азийн наадмаас хойших хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн. Тухайлбал, өсвөрийн уралдаанд А.Даваажаргал хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн элит ангилалд С.Жамбалжамц хүрэл, эмэгтэйчүүдийн элит ангилалд Ц.Солонго хүрэл, багийн уралдаанд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Марал-Эрдэнэ тэргүүтэй Монголын баг мөнгөн медаль хүртсэн билээ.
Уулзалтын үеэр дугуйн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй тамирчин С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Марал-Эрдэнэ, А.Даваажаргал, Ц.Солонго нарыг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагналаа.
| Шилдэг дугуйчдыг “Олимпын алдар” одонгоор шагнана |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |