Баянхонгор аймгийн ИТХ-ын тогтоолоор тус аймгийн Баянлиг сумын ЕБС-ийг Монгол Улсын гавьяат тамирчин, нэрт бөх Ц.Нацагдоржийн нэрэмжит болгосон байна. Сургуулийг нэрэмжит болгосныг саяхан олон нийтэд зарлан сонордуулах үеэр Ц.Нацагдорж гавьяатын “Алдрын танхим”-ыг төрөлх сургуульд нь нээж, мөн хүчит бөхийн барилдаан, хурдан дааганы уралдаан, сурын харваа зохион байгуулжээ.
“Минск-1975” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, “Стамбул-1974” ДАШТ-ий хүрэл медальт, ахмадын дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдорж нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул бөгөөд Баянлигийн сургуульд суралцан төгсөж, ажил амьдралын гараагаа эхэлсэн билээ.
| Баянлигийн сургуулийг гавьяат тамирчин Ц.Нацагдоржийн нэрэмжит болгов |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
Элчин сайд Г.Хулан Вьетнамын Дак Лак мужид ажиллав
2026-06-27 18:12:09
Д.Амарсанаа НҮБ-ын ЭАБХУХ-ны гишүүнээр сонгогдов
2026-06-27 10:32:49
2026-06-27 10:26:19
Э.Хүслэн шатрын дэлхийн аваргын VI байр эзэллээ
2026-06-27 08:46:26
Буриадад Зүүн Хойд Азийн бүс нутгийн захиргаадын холбооны хурал боллоо
2026-06-27 08:27:14
2026-06-27 08:03:45
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |