Адууны өв соёлын баяр энэ сарын 10, 11-ний өдрүүдэд болно. Дундговь аймаг нь нүүдэлчин түмний адууны соёлыг харуулах “Адууны өв соёлын баяр” эвент арга хэмжээг Адаацаг сумын “Сүм хөх бүрд” түүх, соёлын дурсгалт газарт зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн баярын эхний өдөр унага уях, тамгалах, уралдуулах, гүү саах, гүүний үрс хийх ёслол, адуучин тэмцээн, хул залах ёслол, адууны өв соёл, эдлэл хэрэглэл, эмээл хийх, сур элдэх, хөхүүр оёх болон зан үйлийн үзэсгэлэн гарна. Мөн өдөр “Сүм хөх бүрд” ардын урлагийн тоглолт болно.
Харин хоёр дахь өдөр хамгийн сайхан айрагтай айл шалгаруулна. Айраг уух тэмцээн, дэмбээний наадам, шилдэг дэмбээчин шалгаруулах тэмцээн, талын хуруу, хуруу барих тэмцээн, сайхан хос морьтон шалгаруулах тэмцээн, дээлтэй бөхийн барилдаан, адууны холбогдолтой хэрэглэл шалгаруулах тэмцээн болж адууны өв соёлын баяр өндөрлөнө.
| Адууны өв соёлын баяр 2022 болно |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
Элчин сайд Г.Хулан Вьетнамын Дак Лак мужид ажиллав
2026-06-27 18:12:09
Д.Амарсанаа НҮБ-ын ЭАБХУХ-ны гишүүнээр сонгогдов
2026-06-27 10:32:49
2026-06-27 10:26:19
Э.Хүслэн шатрын дэлхийн аваргын VI байр эзэллээ
2026-06-27 08:46:26
Буриадад Зүүн Хойд Азийн бүс нутгийн захиргаадын холбооны хурал боллоо
2026-06-27 08:27:14
2026-06-27 08:03:45
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |