• Өнөөдөр 2025-03-06

Тедди Ринье бэртэл авчээ

2022-09-02,   230

    Бүх цаг үеийн шилдэг жүдочдын нэг Тедди Ринье Мароккогийн Рабатад ганцаарчилсан бэлтгэл хийж байхдаа бэртэл авчээ. Тэрбээр аравдугаар сарын 6-13-нд Ташкентэд болох ДАШТ-ийг өнжиж ч магадгүй аюул нүүрлээд байна.

    Олимпын гурав, дэлхийн 10 удаагийн аварга домогт тамирчны шагайны шөрмөс нь татсан тул хөлөө гипсдүүлж гурван долоо хоног суга таягтай явахаар болов.

   Түүний бэртэл нь хэр хурдан илааршихаас шалтгаалж дэлхийн аваргад оролцох эсэх нь тодорхой болно.  2017 оноос хойш дэлхийн аваргад барилдаагүй Ринье энэ жил Ташкентийн дэлхийн аваргад гол анхаарлаа хандуулаад байгаа юм.

 

 


Тедди Ринье бэртэл авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188