• Өнөөдөр 2025-03-06

Истанбул хотод болж буй Пауэрлифтингийн тэмцээнд Х.Номин хоёр медаль хүртлээ

2022-09-02,   391

    Туркийн Истанбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд болж байна. Тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор 10 тамирчин хүч үзэж байгаа юм. Өнөөдөр тэмцээний өсвөр үеийнхний охидын 57 кг-ын жингийн суултын төрөлд Монгол Улсын тамирчин Х.Цолмон 127.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ.
 
     Х.Цолмон энэ тэмцээнд нийлбэр дүнгээр 337.5 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн тавцанд гарсан байна. Мөн газраас таталтын төрөлд 150 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрбээр өдгөө 17 настай болохыг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Истанбул хотод болж буй Пауэрлифтингийн тэмцээнд Х.Номин хоёр медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188