Монголд анх удаа 600 таэквондочдын “DARKHAN DEMO -2022” үзүүлэх тоглолт боллоо. Найрамдлын Дархан хотын “Найдвар” клубийн 300 сурагч, тамирчид болон Улаанбаатар хотын “Арслан”, “Идэр”, “Кёнхи”, “Тайгерс”, “Дайчин стар”, “Золбоо”, “Таеквондо хөгжлийн төв”, “Таеквондо хөгжлийн төв”-ийн БГД, БЗД салбарууд, “Чонос”, “Ялалт”, “Галт дэвжээ”, Налайхын “Соёмбо”, Хөвсгөл аймгийн “Цагаан шонхор”, “Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын “Хараагийн хөх чоно” клубүүдийн 300 тамирчид хүрэлцэн ирж, нийт 600 таэквондочид нэгдэж, үзүүлбэр хийсэн байна.
Өдөрлөгийн үеэр таэквондогийн пүмсэ төрлөөр тэмцээн болж аваргуудаа тодруулж, Дархан “Найдвар” клубийн улаан бүстэй 20 тамирчин хар бүсний шалгалтуудаа өгч, олон арга хэмжээ болж өндөрлөлөө. Тус өдөрлөгийн арга хэмжээнд Дархан аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, БТС-ын Газрын дарга А.Амараа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгалан нар аймаг орон нутгийн төлөөлөл оролцсон аж.
Мөн Монголын таэквондогийн холбоог үүсгэн байгуулагч, МТХ-ний ёс зүйн зөвлөлийн дарга, таэквондогийн хар бүс тавдугаар дантай, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнэ, Дэлхийн таэквондогийн төв захиргаа “КУККИВОН”-ын Монгол дахь төлөөлөгч, Шигшээ багийн дасгалжуулагч, таэквондогийн хар бүс долдугаар дантай Хо Ин Ёон. Монголын таеквондогийн холбооны шүүгчдийн бүрэлдэхүүний ахлах О. Хос-Эрдэнэ, Монголын таеквондо холбооны тэргүүлэгч Б. Билэгсайхан нар шүүгч, дасгалжуулагчдын хамтаар оролцжээ.
Энэхүү арга хэмжээг МТХ -ны салбар Дархан “ Найдвар” клубийн багш дасгалжуулагч, таеквондогийн хар бүс дөрөвдүгээр дантай, ОУХМ Ж.Ариунбаяр санаачилж, баг хамт олноороо амжилттай зохион байгуулсан байна.
| Таэквондогийн “DARKHAN DEMO -2022” үзүүлэх тоглолт боллоо |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |