ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдаж буй “Олон улсын цэргийн наадам"-д уг наадмыг зохион байгуулах олон улсын хорооны гишүүн, Монгол Улсын ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэгээр ахлуулсан манай улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилт дүүрэн оролцлоо.
Уг наадмын “Армийн соёл, урлаг” тэмцээнд оролцож буй Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Монгол цэргийн музейн багийнхан мэргэжил нэгтнүүдтэйгээ өрсөлдөж, тэмцээний олон төрөлд амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө. Энэхүү цэргийн соёл, урлагийн тэмцээнд 17 орны 127 оролцогч оролцож, мэргэжлийн ур чадвар, авьяас, ур чадвараа уралдуулсан юм. Энэ удаа Монгол Улсын баг бүрэлдэхүүний хувьд уг тэмцээнд анх удаа оролцож байгаа хэдий ч хүчирхэг баг гэдгээ хэдийн харуулж чадсан бөгөөд дуу, хөгжим, бүжиг, музейн үзэсгэлэнгийн төрлүүдээр тэргүүн эгнээний улсын тоонд үнэлэгдэж чадлаа.
Тодруулбал, ЦДБЭЧ-ын хөгжимчин СТА, ахлах ахлагч Б.Оюунбат, хөгжимчин СТА, ахлах ахлагч Б.Майнбаяр нар хөгжмийн дуэт төрөлд хоёрдугаар байр, мэргэжлийн хөгжмийн төрөлд гуравдугаар байр, гоцлол дуучин, гавьяат жүжигчин ахлах ахлагч Б.Батбаатар сонгодог дууны төрөлд гуравдугаар байр, орос дууны төрөлд мөн гурав дугаар байрт оржээ.
Харин СТА, ахлах ахлагч Б.Нарантунгалаг сонгодог гоцлол төрөлд дэд байр, орос дууны төрөлд гуравдугаар байр, дуэт дуунд дээрх дуучид маань тэргүүн байр эзэллээ. Мөн чуулгын гоцлол бүжигчин ахлах ахлагч Э.Мөнхтөр, ахлах ахлагч Б.Дарханбат, ахлах ахлагч Х.Юүлэхорол, ахлагч А.Энхжаргал нар Ардын бүжгийн төрөлд тэргүүн байр, цэрэг бүжгийн төрөлд дэд байр эзэлсэн бол ахлах ахлагч Э.Мөнхтөр, А.Энхжаргал нар дуэт төрөлд тэргүүн байр, ахлах ахлагч Б.Дарханбат, ахлах ахлагч Х.Юүлэхорол нар гуравдугаар байрт шалгарч, диплом, дурсгалын зүйл гардан авлаа.
Тэрчлэн Монгол цэргийн музейгээс оролцож байгаа Г.К.Жуковын музейн эрхлэгч, тайлбарлагч хошууч Д.Амартайван, эрдэм шинжилгээний ажилтан Л.Гантөмөр нар “13 дугаар зууны морьтон дайчид” сэдэвт үзэсгэлэн, “ОХУ, Монгол Улсын найрамдалт харилцаа” сэдэвт нүүдлийн үзэсгэлэнгээрээ энэхүү тэмцээнд анх удаа оролцож дэд байранд шалгарлаа. Мөн үзэсгэлэн дэглэж үзэгч зочид хүлээж авах хоёр долоо хоногийн хугацаанд “Монгол Улсыг сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулсан нь тэмцээний амжилтад чухал нөлөө үзүүлсэн бүтээлч ажил болсон юм.
Түүнээс гадна “Армийн соёл, урлаг” тэмцээний бас нэгэн шинэлэг зүйл нь оролцогч орнуудын үзэгч, дэмжигчдийн дунд цахим санал асуулга явуулсан нь сонирхолтой бөгөөд оролцогчдод боломж олгосон явдал байлаа. Энэхүү “Армийн соёл, урлаг” тэмцээний шүүгчээр Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ хөгжмийн дарга, Урлагийнгавьяатзүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх ажиллаж оролцогч орнуудын соёл, урлагийн үзүүлбэрүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган амжилттай шүүж оролцсон юм.
Ийнхүү урлаг, соёлын ажилтнуудын харилцан ойлголцох, нөхөрлөлөө бэхжүүлэх, харилцан туршлага судлах, шинэ бүхнээ хуваалцах уур амьсгалд явагдсан “Армийн соёл, урлаг" тэмцээнд Монгол Улсын баг нийлбэр дүнгээрээ гуравдугаар байрт шалгарсан бахдам амжилтыг гаргаж ганзага дүүрэн буцаж байна.
Энэхүү уламжлалт "Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд зохион байгуулсан "Танкийн биатлон" тэмцээнд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчдын хувьд хагас шигшээд шалгарч, хүчтэй өрсөлдсөнөөр долоодугаар байрыг эзэлж, өмнөх жилийн амжилтаа бататгасан байна.
| Манай уран бүтээлчид ганзага дүүрэн иржээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |