Азийн олимпын зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хорооны ээлжит хуралдаан цахимаар боллоо. Хурлаар “Ханжоу-2022” Азийн наадам хойшилсонтой холбогдуулан хэвлэл мэдээллийн хэсгийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж, цаг үеийн мэдээлэл өгөв.
Тус хуралд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн олимпын зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хорооны гишүүн А.Ганбаатар оролцлоо. “Ханжоу-2022” Азийн наадам цар тахлын улмаас нэг жил хойшилж, 2023 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах болсон.
Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн олгосон сэтгүүлчдийн мандатыг дахин бүртгүүлэх шаардлагатай эсэх, хэвлэл мэдээллийн талбар болон хотхонд өгсөн захиалга хэвээр байх эсэх зэрэг тодорхойгүй зүйлс гарч ирсэн.
Зохион байгуулах хорооны мэдээлснээр, өмнө бүртгүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ажиллагсад бүртгэл дахин хийлгэх шаардлагагүй. Харин мандатыг 2022 оны арванхоёрдугаар сараас олгож эхлэхээр болсон байна.
Хэвлэл мэдээллийн хотхон, спортын ордон, байгууламжуудын хэвлэл мэдээллийн хэсгийн бүтээн байгуулалт 2023 оны хоёрдугаар сард бүрэн дуусах бөгөөд шууд дамжуулалтын бэлтгэл ажил 2023 оны гуравдугаар сараас эхэлнэ. Одоогоор наадмын тэмцээн уралдааны шууд дамжуулалтын түншээр ажиллахаар 12 орны 37 телевиз хүсэлтээ ирүүлжээ.
Наадмын хэвлэл мэдээллийн бэлтгэл ажлыг хянах World Press Breifing уулзалт 2023 оны зургадугаар сард Ханжоуд болох юм. Энэ үеэр Азийн наадмын хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны талаар эцсийн бэлтгэл ажлууд хийгдэнэ.
| Ази тивийн олимпын зөвлөлийн хэвлэл мэдээллийн хороо хуралдав |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |