• Өнөөдөр 2025-03-06

ДАШТ-ээс Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

2022-08-28,   275

   Босни Герцеговини улсын Сараево хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Уг тэмцээнд манай улсаас 16 жүдоч хүч үзэж буй. Тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ оны өсвөр үеийнхний Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн билээ.
 
    Тэгвэл өчигдөр охидын +70 кг-ын жинд барилдсан 2021 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр хүрэл медалийн төлөө Украины жудоч Диана Семченког буулган авчээ.

ДАШТ-ээс Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188