Тэгвэл энэ жил төрсөн шинэхэн аварга маань харин ч нэг зөв үлгэр, жишгийг үзүүлж байгааг хэн бүхэн харж байгаа болов уу. Аваргаасаа эхлэн ингээд зөв жишиг үүсгэхээр ар, араасаа нэгдэж, бөх сонирхдог, бөхөд хайртай ард түмэндээ өглөгийн гараа сунгаж, нэг айл, нэг ч гэсэн эмнэлгийн өрөөг тохижуулж өгч байгаа нь сайн хэрэг билээ. Нэг ёсондоо худал хуурмаг, хоосон амлалттай улс төрч, гишүүдийг бодоход хавьгүй сайн гараа сунгаж, ард иргэддээ өглөгийн гараа сунгаж байна. Энэ бол тэдний зөв үлгэр, сайн жишиг. Монголчууд үеийн үед бөхөө дээдэлж, унасан ч давсан хайрлаж хүндэлдэг. Хаана ямар ч цолтой бөх байсан хүндэлж, сум, аймаг, орон нутгаараа дээдлэн бахархдаг. Үндсэндээ бөхчүүд ард түмний хайр хишгийг харамгүй сайн хүртдэг. Энэ ч утгаар хариу барьж, бөхөд хайртай, бөх сонирхдог ард түмэндээ тусалж, хариу барих нь зүйн хэрэг.

-ШИНЭ АВАРГЫН ХИШИГ-
Монголчууд сүүлийн үед шинэ аваргынхаа хишгийг чамгүй хүртэж байна. Улсын аварга О.Хангай аав, ээжийнхээ тарьсан нутгийнхаа тарвасаар нийслэлийн иргэдийг дайлж, бөх сонирхдог, бөхөд хайртай ард түмэнтэйгээ нэг өдрийг өнгөрүүлсэн. Тэрбээр багаасаа л аав, ээжтэйгээ нутагтаа тарвас тарьж өссөн бөгөөд сүүлийн жилүүдэд нийслэлд тарвасаа борлуулж байгаа тухайгаа ч ярьсан. Харин энэ жил борлуулахгүйгээр иргэдийг тарвасаар дайллаа. Түүний дайллагын үеэр нийслэлчүүд бараг цөм аваргын хишгээс хүртэхээр очсон. Тарвас бол яах вэ, нэг өдрийн үйл ажиллагаа болж өндөрлөсөн. Харин хамгийн талархалтай зөв тус бол Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн өрөөг тохижуулж өгсөн нь. ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасаг өвлийн улиралд ялангуяа илүү их ачаалладаг. Энэ ч утгаар тохь тух хамгийн чухал. Үүнийг аварга олж, харж, өрөөг нь тохижуулан өчигдөр хүлээлгэн өгчээ. Өмнө нь бөхчүүдээс гэр бэлэглэж,өрх айлуудад тусалж байснаас эмнэлгийн өрөө тохижуулж байгаагүй юм билээ. Энэ ч утгаар хүмүүс их ам сайтай байгаа бөгөөд “Өмнө ньь нэг ч бөх ингэж байгаагүй” хэмээн хүмүүс их ам сайтай байна.

-“БҮРЭН МОНГОЛ” ТӨСӨЛ БА П.БҮРЭНТӨГС АВАРГА
О.Хангай аваргын хишиг дуусаагүйтэй зэрэгцээд П.Бүрэнтөгс аварга “Бүрэн Монгол” төслийн хүрээнд 21 аймгаар явж, үйлдвэрлэгч залуу хосуудад өргөө цагаан гэр бэлэглэж байгааг мэдээлсэн. Энэхүү төсөл нь өдгөө долоо дахь аймаг буюу Өвөрхангай аймагт хэрэгжиж байна. Тэрбээр өмнө нь мөн айлуудад гэр бэлэглэж байсан билээ. П.Бүрэнтөгс аварга бол бөхийнхөө хувьд жудаг, ёс зүйтэй, түвшин сайхан бөх. Хүмүүс ч П.Бүрнээ аваргад их сайн байдаг. Тэрбээр хүч бярнаас гадна ухаалаг, оюунлаг бөх ч гэгддэг. Учир нь ном их унших дуртай тухайгаа цахим орчинд ярьсан байдаг. Мөн бөхийн хүрээллээс хамгийн их сайн үйлсэд оролцож, түүчээлж явдаг бөх. Үүний нэгэн илрэл нь “Бүрэн Монгол” төсөл юм.

-БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БӨХ С.МӨНХБАТ АВАРГА-
Хоёр ч аварга тарьж ургуулсан тарвасаараа иргэдээ дайлж, хүүхдийн эмнэлгийн нэг өрөөг нь тохижуулж, гэр хүртэл бэлэглэлээ. Тэгвэл С.Мөнхбат аварга маань байгалиа хайрлахаа мартсангүй. Тэрбээр тун саяхан Хяргас нуур орчмын хог хаягдлыг шатаах эко зуух хандивласан. Увс аймгийн аялал жуулчлалын томоохон бүс Хяргас нуур орчмын Байгалийн цогцолбор газрын Хар тэрмэс хэсгийн хог хаягдлыг шатаах эко зуухыг бэлэглэжээ. Энэхүү эко зуух нь Япон Улсын технологиор бүтээгдсэн байна. Тэрбээр мөн цар тахал ид гарч байх үед Монгол Улсын Засгийн газарт 20 сая төгрөгийн хандивыг өгч байсан сайн үйлс, хандивын түүчээ бөх билээ.
Ийнхүү бөхчүүд ард түмэндээ хайр хишгээ хүртээж, өөр өөрсдийнхөөрөө өглөгийн гараа сунгасаар байна.

| ӨГЛӨГЧ БӨХЧҮҮД |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |