Монголын цанын холбоо Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Шарын аманд цанын бааз байгуулахыг зорин ажиллаж байгаа билээ. Тэгвэл цанын баазын газрын гэрчилгээ гарсан байна. Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг, Засаг даргын орлогч Б.Чингис нар өнөөдөр газрын гэрчилгээг Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатанд гардуулж өгөв.
Тус арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцлоо. Цанын холбоо 156.3 га тус газарт олон улсын стандартад нийцсэн бааз байгуулна. 2038 он хүртэл хөгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан болохыг холбооны ерөнхийлөгч Р.Хатан хэлэв. Тус газарт өвөлдөө цас их унадаг, нөмөр нөөлөг, цанын бааз байгуулахад тохиромжтой болохыг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од хэллээ.
| Цанын бааз байгуулах газрын гэрчилгээ гарчээ |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
Элчин сайд Г.Хулан Вьетнамын Дак Лак мужид ажиллав
2026-06-27 18:12:09
Д.Амарсанаа НҮБ-ын ЭАБХУХ-ны гишүүнээр сонгогдов
2026-06-27 10:32:49
2026-06-27 10:26:19
Э.Хүслэн шатрын дэлхийн аваргын VI байр эзэллээ
2026-06-27 08:46:26
Буриадад Зүүн Хойд Азийн бүс нутгийн захиргаадын холбооны хурал боллоо
2026-06-27 08:27:14
2026-06-27 08:03:45
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |