Тэр бол Монголд анх удаа харайлтын төрлөөр медаль хүртсэн нэгэн. Арав гаруйхан насандаа олимпын тавцанд авьяас билэг, уян налархай байдлаа гайхуулж, монголчуудын спортын түүхэн дэх амжилтыг нэгээр нэмсэн билээ. Цагираг, харайлт зэрэг гимнастикийн олон төрөлд хүч чансаагаа сорьж, харайлтын төрөлд онцгойрсон түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Монголын спортын гимнастикийн төрөлд бол гэгээ татсан өдөр. Тодорхой өгүүлбэл, “Сингапур-2010” Залуучуудын анхдугаар олимпоос гимнастикийн төрлөөр анх удаа алтан медаль хүртсэн нь энэ. Тэр бол Монголын спортын гимнастикийн тамирчин, Олон Улсын хэмжээний мастер Г.Эрдэнэболд.
Тэрбээр тухайн үед олимпод оролцохдоо Туркийн Ф.Арикан , Испанийн Н.Абад нартай шагналын тавцанд хөл тавьсан бөгөөд Бразил ,Тайланд, Орос , Мексик , Украины гимнастикчид IV - VIII шигшээ байрт шалгарсан байдаг. Одоогоос 12 жилийн өмнө спортын түүхэнд мөнхүү анхны гэсэн замыг татсан түүний гавьяаг мартахын аргагүй. Тэрбээр тус олимпын олон төрөлд 37-р бичигдэж, харайлт, цагиргийн төрөлд шигшээ тоглолтод шалгаран, улмаар харайлтын төрөлд нь аваргалсан байдаг. Тэрбээр энэ тухай "Медаль хүрэх итгэлтэй байсан. Харин алт авна гэж бодоогүй. Сүүлийн дасгалын гүйцэтгэлээ хийж мөнгө юм уу хүрэл медальд ойртсон байх гэж бодсон" гэж ярьсан байдаг. Түүний нэг давуу тал, онцлог нь хүүхэд мөртлөө тухайн үед амжилт гаргаад төдийлөн хөөрч, баярлаагүй байсан. Мэдээж медаль хүртэж байгаад баярлаж байгаа ч сэтгэл хөдлөлөө их сайн дарсан тухайгаа ярьсан байдаг. Энэ нь спортоор хичээллэдэгтэй нь холбоотой байх.

Хөлбөмбөгийн мастер ааваас улбаатайгаар спортод дурлаж, хичээллэсээр тийн амжилт гаргаж, түүхэнд бичигдсэн.
Тэрбээр анх “Афин-2004” олимпийг үзээд, гимнастикаар хичээллэхээр эргэлт буцалтгүй шийджээ. Гимнастикчин ээж нь ч дэмжиж, тэр үеэс л хичээллэж эхэлсэн тухайгаа ярьдаг. Чөлөөт хөдөлгөөн, модон морь, харайлтын төрөлд хачин их дуртай гэнэ. Харин цагирагийн төрөл хэцүү байдаг аж. Гимнастик манай улсын спортын хамгийн ууган төрөл мөртлөө төдийлөн амжилтын буухиа тааруу. Тэгвэл энэ төрөлд амжилт байгаа шүү гэдгийг харуулсан нь Г.Эрдэнэболд юм. Нэг зорьсон зүйлийнхээ төлөө тууштай зүтгэдэг, алив тэмцээний ард нь гарч байж салдаг түүний шаргуу, хөдөлмөрч, тууштай зан чанар түүнийг Монголын анхны гимнастикийн түүхэн дэх медалийн эзэн болгосон болов уу. 17 настай түүхэн амжилтыг гаргасан тэр өдгөө харин мэр, сэр тэмцээнд оролцоод, мөн хажуугаар нь сурч байгаа сурагтай.



| "Сингапур-2010" олимпоос гимнастикийн төрлөөр анхны медаль хүртсэн Г.ЭРДЭНЭБОЛД |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |