• Өнөөдөр 2025-03-06

ДОПИНГИЙН АСУУДАЛД ХЭН ГЭДЭГ ЗУРГААН БӨХ ХОЛБОГДСОН БАЙЖ БОЛОХ ВЭ

2022-08-15,   3007

                        Монгол төрийн наадмын хүчит бөхийн барилдаанд тунасан бөхчүүд сүүлийн хэдэн жил сэргээш хутгалдаж дууслаа. Сэргээш хэрэглэсэн бөхчүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Би допинг хэрэглээгүй” хэмээн нус нулимстайгаа хутгалдан барин ард түмний нүдийг хураад дөнгөдөг болсон нь нууц биш. Тэр дундаа үндэсний бөхөөр барилдаж байгаа бөхчүүд хэрэглэж болохгүйг нь мэдсээр байж допинг хэрэглэж байгааг юу гэх вэ. Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадам давхацсан бөгөөд өмнө нь допинг хэрэглэсэн асуудалд орж байсан бөхчүүд зүлэг дэвжээнд барилдсан. Тухайлбал, Монгол Улсын аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд гэх мэт. Бүр тодруулбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдоос өнгөрсөн жил дахин допинг илэрч улмаар МҮБХ-ноос түүний барилдах эрхийг найман жилээр хасаж байлаа. Үүний дараа Э.Оюунболд Спортын арбитрын шүүхэд хандан, нэхэмжлэл гаргасан гомдлыг хэлэлцээд МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгон, барилдах эрхийг нь сэргээсэн байдаг.

      Шүүхийн шийдвэрт “Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 22\011-02дугаар шийдвэрээр Монголын Үндэсний бөхийн дүрмийн 7.3-ын "о"-д заасан заалт нь Монгол Улсын олон улсын гэрээ, Дэлхийн допингийн эсрэг дүрмийн холбогдох заалттай нийцээгүй болохыг тогтоож, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн 2021 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоолын "Давтан допингийн зөрчил гаргасан Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр" гэсэн хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг сэргээж шийдвэрлэсэн.

           Энэ жилийн баяр наадамд зодоглосон 1024 бөхийн 64 бөхөөс допингийн шинжилгээ авч БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори явуулсан. Шинжилгээний хариугаар зургаан бөх бүдэрсэн талаар албан бус эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Мөн нэг улсын аварга цолтноос  допинг илэрсэн байх магадлалтайг онцолж буй.  Энэ жилийн бөхийн барилдааны наймын даваанд аварга С.Мөнхбат, есийн даваанд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нар өвдөг шороодсон бөгөөд харцага О.Хангай 10 даван түрүүлж, аварга цол хүртсэн. Хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол эдгээр дөрвөн аваргын нэгээс нь допингийн төрлийн эм, бэлдмэл илэрсэн байж болзошгүй байгаа юм.

-ДОПИНГИЙН ТӨРЛИЙН ЭМ, БЭЛДМЭЛҮҮД БА СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ-

        Дэлхийн спортын хорооноос хүний биед хүч тамир өгдөг эм, бэлдмэлүүдийг тамирчид хэрэглэхийг хориглосон байдаг. Тэр дундаа хүний биед хамгийн ихээр станазолол, мелдониум, гидрохлортиазид, хлориазид гэх дөрвөн төрлийн бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр ихэвчлэн тогтоогддог байна. Тухайлбал, станазолол нь гаднаас авч буй гормоны бодис бөгөөд хүчний төрлийн спортын тамирчид түлхүү хэрэглэдэг байна. Бодибилдинг, хүндийг өргөлт, бөхийн төрлийн тамирчид булчингийн массаа нэмэх зорилгоор хэрэглэдэг бүтээгдэхүүн аж. Мөн энгийн үедээ 200 кг-ыг өргөдөг хүн станазолол хэрэглэвэл 350 кг-ын ачааллыг ажрахгүй өргөдөг байна. Энэхүү бэлдмэлийг Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн болон Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон 2018 онд Индонез Улсад болсон Азийн наадмын үеэр хэрэглэсэн нь тогтоогдож, дөрвөн жилээр тэмцээнд оролцох эрхээ хасуулж байсан юм. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос түүний тэмцээнд оролцох эрхийг 2022 оны есдүгээр сар хүртэл хориглож байлаа. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог 20 мянган ам.долларын мөнгөн торгуулиар торгохоор болж байв. Үүнээс гадна тус төрлийн бэлдмэл 2019 оны улсын баяр наадамд түрүүлсэн Э.Оюунболд арслангаас илэрч байсан юм.

            Станазолол бэлдмэлийн сөрөг нөлөө нь хүний биеийн эрхтэн системд гаж нөлөө үзүүлж, дотоод эрхтэн системийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Мөн зүрхний шигдээс, хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг муу талтай аж. Тухайн бодисыг хэрэглэсэн даруйд булчин томордог ч, хэрэглээгээ зогсооход бие огцом жижгэрдэг байна. Хамгийн ноцтой нь эр бэлгийн эс хэвийн бус болж удмын санд өөрчлөлт орж үр тогтоох боломжгүй болдог байна.

              Мөн хүний биеийн хүчийг нэмэгдүүлдэг допингийн төрлийн бэлдмэлүүд нь үнэтэй, хямдхан байхдаа гол биш байдаг аж. Тухайлбал, үнэ хямд ч гэсэн хүний биеийн судсыг өргөсгөж, цусны эргэлтийг сайжруулснаар бие хүч ойролцоо өрсөлдөгчөөсөө хэдэн илүү бяр тэнхээ гардаг байна.

 -ДОПИНГИЙН АСУУДАЛД ОРЖ БАЙСАН БӨХЧҮҮД-

              Жил бүрийн баяр наадмаар допингтой бөхийн асуудал түмний чихийг дэлсээд удаж байна. Албан ёсоор шинжилгээний хариу гарахад бөхчүүд өөрсдийгөө өмөөрч элдэв худал үгээр нүүрээ талхалдаг. Энэ нь ч даамжирч бөхчүүдийн допинг хэрэглэхээс  татгалзахгүй улам ихээр хэрэглэх болсон нь энэ жилийн наадмын бөхийн шинжилгээ харуулахад ойрхон болоод байна. Улсын начин Б.Эрдэнэхүү аймгийн арслан Г.Бадрахтай барилдан өвдөг шороодсон. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлэл буйгаар Г.Бадрахаас допинг илэрч Б.Эрдэнэхүү харцага бол хүртэх магадлалтайг хэлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд допингтой холбогдсон бөхчүүдийг танилцуулбал 2019 онд улсын арслан Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нар юм. Харин 2020 онд наадмаар  Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын шинжилгээнээс допинг илэрсэн. Эдгээр бөхчүүдэд 11 сараас хоёр жилийн хугацаанд барилдах эрхийг нь хасаж байсан билээ.

-ДОПИНГИЙН СУРГААР АВАРГУУД ГАР УТСАА САЛГАЖЭЭ-

              Шинжилгээний хариугаар зургаагаас долоон бөх бүдэрч нэг аваргаас допинг илэрсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээллээр бөхчүүдтэй холбогдсон юм. Тухайлбал, аварга О.Хангайгийн аав, улсын заан М.Лхагвагэрэлийн аав, аварга П.Бүрэнтөгс, арслан Б.Орхонбаяр, харцага Лха-очир, начин Э.Нямаа нартай холбогдож шинжилгээний хариундаа хэр итгэлтэй байгаа талаар тодруулсан юм. Харин нэр бүхий аваргуудын утас холбогдох боломжгүй байсан бөгөөд П.Бүрэнтөгс аварга шинжилгээний хариундаа санаа зовохгүй байгаа талаараа учирласан юм. Харин үлдсэн аваргуудын утас холбогдох боломжгүй байсан бөгөөд допинг илэрсэн гэх мэдээлэл үнэн байж болох хардлагыг төрүүлж байгаа юм.  Хэрвээ нэг аварга зургаагаас долоон бөхөөс допинг илэрсэн үнэн бол монголчууд хэзээ ч үнэн, шударга наадам үзэхгүй нь ээ. Допингтой бөхчүүдийн хөлд үрэгдэх үнэнч бөхийн тоо бас гүйцэгдэхгүй бололтой. Ямартай ч аваргууд допингийн сургаар гар утсаа санаатайгаар унтрааж, бултаагүй л байгаасай.

 


ДОПИНГИЙН АСУУДАЛД ХЭН ГЭДЭГ ЗУРГААН БӨХ ХОЛБОГДСОН БАЙЖ БОЛОХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-16 14:54:10
    123: Erhembayr awarga bas baigaa daa 4 dawsan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-16 01:53:10
    Түмэн: Хангайшдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-15 21:32:33
    Uuld: Batsuuri
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-15 21:32:18
    Uuld: Batsuuri
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-15 20:25:00
    Бөх сонирхогч : Заавал Хэнтийгээс хүн оруулах ёстой юу энэ бүр солиорсон гар байна Сайнзориг гэдэг хүн нэг ч дугтуй задлаагүй гээд мэдээлэл өгсөн энэ харин хулгайгаар өрөөнд нь ороод үүсэн бололтой цагдаа нар шалгамаар юм энэ хариуг нь сольдог байж ч магадгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-15 19:56:49
    Тттты: Эрдэнэхүү ч ёстой нэг азтай хог юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-15 10:20:03
    эгэл: бөх гэдэг хогын новшнуудаас холхон байсан нь дээрээ үнэгүй юманд нугасгүй хүн чанар гэж авах юм байхгүй хог шаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-15 09:49:26
    Hu: 4 davsan geheer Erhembayr avarga bj bno
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188