Сингапур Улсад энэ сарын 6-ны өдөр "SINGAPORE SHOWDOWN 2022" бодибилдинг фитнессийн олон улсын нээлттэй тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжөө. Тус тэмцээнд 13 орны 300 орчим тамирчин оролцож шилдгүүдээ тодруулсан байна.
Манай улсаас ОУХМ Г.Жамц, Г.Болд-Эрдэнэ, Б.Учрал, Ч.Шинэчимэг нар оролцож дараах амжилтыг үзүүлжээ. “Повернутрейшн” ХХК-н тамирчин ОУХМ Г.Жамц бодибилдингийн 80 кг-ын жинд хүрэл медаль, “classic A” ангилалд мөнгөн медаль, “Голден Прогресс” ХХК-н тамирчин Г.Болд-Эрдэнэ “Classic novice” ангилалд тавдугаар байрт оржээ.
Харин “New Spinning” клубийн тамирчин Ч.Шинэчимэг “Wellness” ангилалд хүрэл медаль, “Bikini +165 см” ангилалд дөрөвдүгээр байр, “Bikini +35” ангилалд тавдугаар байр, “Глобал Ворлдвайд, Повернутрейшн” компанийн тамирчин Б.Учрал тэмцээний мэргэжлийн ангилал буюу “Bikini Pro” ангилалд долоодугаар байранд шалгарсан амжилттай оролцсон байна.
| Манай тамирчид “Singapore showdown 2022”-д амжилттай оролцжээ |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
Элчин сайд Г.Хулан Вьетнамын Дак Лак мужид ажиллав
2026-06-27 18:12:09
Д.Амарсанаа НҮБ-ын ЭАБХУХ-ны гишүүнээр сонгогдов
2026-06-27 10:32:49
2026-06-27 10:26:19
Э.Хүслэн шатрын дэлхийн аваргын VI байр эзэллээ
2026-06-27 08:46:26
Буриадад Зүүн Хойд Азийн бүс нутгийн захиргаадын холбооны хурал боллоо
2026-06-27 08:27:14
2026-06-27 08:03:45
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |