Энэтхэг Улсын Ченнай хотод болж буй шатрын олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Үндэсний шигшээ багийн тамирчидтай 10 дугаар өргийн тоглолт эхлэхээс өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар онлайнаар холбогдон, баяр хүргэж, амжилт хүслээ. Манай шатарчид 12 өрөг тоглох тэмцээний есөн өргийн дараах байдлаар эмэгтэй баг зургаа хожиж, нэг тэнцэж, хоёр хожигдолтойгоор 13 оноотой 162 багаас 11 дүгээрт бичигдэж байна.
Хувийн болон ширээний амжилтаар “Топ-20”-д манай гурван эмэгтэй шатарчин явна. Нэгдүгээр ширээнд эмэгтэйчүүдийн их мастер А.Энхтуул долоон өрөг тоглосноос дөрвөн тэнцээ, нэг хожигдолтой, дөрвөн оноотой 14 дүгээрт жагсаж байгаа. Харин гуравдугаар ширээнд эмэгтэй олон улсын мастер Т.Мөнхзул есөн өрөг тоглож, таван хожил, дөрвөн тэнцээтэйгээр долоон оноотой "айргийн тавд" явна.
Тэгвэл дөрөвдүгээр ширээнд дэд мастер Б.Мөнгөнзул найман өрөг нүүснээс долоо хожиж, нэг хожигдон долоон оноотой IV ширээндээ хоёрдугаарт явж байна. Б.Мөнгөнзул үлдсэн хоёр өрөгтөө сайн тогловол ширээндээ медальт байрт шалгарах бүрэн боломжтой байгаа. Эмэгтэй баг маань сүүлийн хоёр өргөө амжилттай тогловол эхний аравдугаар байрт орж, түүхэн амжилтын эзэн болно.
Манай эрэгтэй баг есөн өргийн дараа дөрвөн хожил, хоёр тэнцээ, гурван хожигдолтой, 10 оноотойгоор 188 багаас 62 дугаарт жагсаж байна. Г.Занданшатар дарга тамирчдаа дасгалжуулж байгаа эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батсайхан, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од болон баг тамирчдаа ахалж яваа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Үндэсний шигшээ багийн тамирчиддаа оюуны спортоор Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж буйд дахин дахин баяр хүргэж, амжилт, ялалтыг хүсэн ерөөлөө.
| Г. Занданшатар дарга шатарчдад амжилт хүсэв |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |