• Өнөөдөр 2025-03-06

Манай шатарчид хожигдлоо

2022-08-08,   334

 
 
     Дэлхийн шатрын олимпиадын есдүгээр өргийн тоглолтод манай улсын баг хожигдол хүлээжээ. Тус өрөгт их мастер А.Энхтуул тэргүүтэй эмэгтэй шигшээ баг олимпиадын зургадугаар байрт эрэмбэлэгдэж байгаа Азербейжаны багт 1.5:2.5-ын харьцаагаар хожигдсон байна.
     Эрэгтэйчүүд Польшийн шигшээ багийн эсрэг тоглож,  3:1-ийн харьцаагаар ялагджээ. Есөн өргийн дараа эрэгтэй баг арван оноотой 62 дугаар байрт, эмэгтэй баг  13 оноотой 11 дүгээр байрт бичигджээ.
       Дэлхийн шатрын олимпиад дуусахад хоёр өрөг үлдээд байна.
 

Манай шатарчид хожигдлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188