Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 66 кг-ын жинд, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ийн хүрэл медальт, ОУХМ Ё.Басхүү алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо.
Харин эмэгтэйчүүдмйн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Э.Ариунболд, Какахын Шамшадинд, Э.Сумъяабазар Токиогийн олимпын мөнгөн медальт Тайванийн Ян Юу Вейд, 66 кг-д Б.Эрхэмбаяр Узбекын Тилобовт, эмэгтэйчүүдийн 57 кг-д М.Ичинхорлоо, Тайванийн Лин Чен Линд ялагдаж шагналт тавдугаар байрт шалгарлаа.
Ё.Басхүү Азийн тивийн аварга боллоо |
|