• Өнөөдөр 2025-04-22

Х.МӨНХБААТАР: Допингийн шинжилгээний хариу 72 цагийн дотор ирээгүй бол хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой

2022-07-21,   490

           Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний бөх, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар өөрийн цахим хуудсандаа допингийн асуудлаар мэдэгдэл хийлээ.
 
      Тэрбээр "Допингийн эсрэг байгууллага гэж даварсан байгууллага бөхчүүдийг хэдэн үеэр нь тоглож байна. Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг аваад хэдэн сараар алга болдог. Олимп, дэлхийн аваргын үеэр авдаг шиг хурдан ирдэггүй. Ер нь энэ шинжилгээний хариу 72 цагийн дотор ирээгүй бол хариуг хүлээж зөвшөөрөхгүй байх ёстой. Хаагуур явж буй нь мэдэгдэхгүй хэдэн сар явж ирээд баахан хүүхдүүдийг зовоогоод, цолыг нь хурааж эхэлдэг. Ийм байдалтай олон жил явж ирлээ. Үүнийг бөхчүүд бөх сонирхогчид минь мэргэн ухаандаа тунгаана биз ээ" гэлээ. 
 
  Түүний хувьд өмнө нь ч допингийн асуудлаар хүчтэй дугарч, Монголын Үндэсний бөхийн холбоонд шаардлага хүргүүлж, мэдэгдэл хийж байсан юм.

Х.МӨНХБААТАР: Допингийн шинжилгээний хариу 72 цагийн дотор ирээгүй бол хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188