Тэрбээр цолоо дуудуулан зодог тайлсныхаа дараагаар “Их аз хийморьтой үйл явдал тохиож байна. Би өнөөдөр 80 хүрч, төр, ард түмний их баяр наадам 100 наслалаа. Энэ тохиолдол бол засаг төрөөс зодгоо тайлах эрхийг надад өгч, сайхан ёслон тэмдэглэж байгаад их баяртай байна.
.jpg)
Мөн өнөөдөр надад “Дахин ногоон зүлэг талбай дээрээ зодог шуудагтайгаа хүчээ үзэж чадахгүй боллоо” гэсэн хөнгөн мэдрэмж төрж байна. Гэхдээ би өөрөө өөртөө хатуу санамж үг хэлж байна. “Чи 13 настай бөхийн аманд гарч байсан. Одоо 80 настай, энэ ногоон зүлгэн дээр 68 жил чи хүчээ үзлээ. Ханатлаа барилдлаа. Дэлхийд монгол бөхийнхөө нэрийг ханатал нь мандууллаа. Шинжлэх ухаан, шавь нар бэлтгэх ажлаа гүйцэтгэлээ. Болоо юм биш үү чи” гэж өөртөө хэлээд, зодог тайлахаа хүлээн зөвшөөрч байна.
Цаашид миний Монголын ард түмэн өвөг дээдсийнхээ үлдээсэн өв уламжлал, дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадмыг чанартай сайн хийж, цэвэр ариун ёс зүйтэй авч явж, Монголын өвөг дээдсийн үлдээсэн энэ их өв соёлыг чамбайхан, чансаатайхан авч явна гэж би найдаж байна. Олон түмэндээ эрүүл энх байгаарай, сэтгэл санаа сайхан байгаарай. Бусдын сайн сайхнаар баярлаж яваарай. Санааныхаа зоргоор амьдардаг хорвоо учраас сайхан санаатай яваарай гэж ерөөгөөд, ард түмэндээ үүрд мөнх та бүхэн жаргал цэнгэлтэй баярлаж яваарай гэж ерөөе” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
| Х.БАЯНМӨНХ: Зүлэг ногоон талбай дээрээ 68 жил хүч үзлээ дээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |