Хүн бүрийг хүүхэд нас, гэгээхэн дурсамжаар нь аялуулдаг шинэ жилийн баяр хаяанд иржээ. Өнгө өнгийн тоглоом, мөнх наст гацуур, цал буурал сахалтай өвлийн өвөө, нүд гялбам цасан охид шинэ жилийн баярыг санагдуулдаг, мэдрүүлдэг дурсамжуудын нэг. Үүнээс гадна шинэ жилийн баярын хамгийн тод дурсамжийг үлдээдэг зүйл нь дуу хөгжим билээ. Дуу хөгжим гэдэг дурсамж хадгалдаг сав л гэсэн үг. Дуу сонсох үед тухайн үед сонсож байсан мэдрэмжээ авдаг. Тэгвэл таны дурсамжийг сэргээх он оны шинэ жилийн шилдэг уран бүтээлчдийн дууг хүргэж байна.
“Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимэг сагсуулсан”
Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ж.Бадраа нар энэхүү дууг зохиож, 1962 онд Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад дуулж байжээ.Эдүгээ 60 жилийн ойтойгоо золгож буй тус уран бүтээл монгол хүн бүрийн шинэ жилийн баяраар сонсдог дуу билээ.
Хүн бүрийн дурсамжид үлдсэн шилдэг дуунуудын эзэн болсон 8 дахь гариг хамтлаг 1997 онд анхны уран бүтээлээ туурвиж байжээ.
"Энэ орчлонд нэг насыг нэмлээ
Цэцэг ургах шиг цасан охид өслөө
Гоёл чимгээ зүүсэн ногоон гацуур
Гоо сайхан аз жаргал гялалзана"
Хурд хамтлаг анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн ажээ. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч тус хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүржээ. Тус хамтлагийн 2001 гаргаж байсан “Шинэ жил” дуу одоо ч бидний хамгийн дуртай уран бүтээлүүдийн нэг билээ.
"Жаргалтай, зөөлөн гунигтай
Халуухан энхрийхэн өдрүүд ээ
Дуусгамааргүй аялгуу шиг
Эгшиглэн надтайгаа энд үлдээч"
Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаагийн цоглог хэмнэл бүхий “Цасан аялгуу” дууг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэрбээр 2021 онд тус дуугаа шинэчлэн реппер ThunderZ-тэй хамтран дуулсан.
"Одод тэнгэртээ тодорч цасан орно
Орь залуухан хайр минь сэтгэл дотроо ичингүйрнэ
Мөсөн тайзан дээр чи бид хоёр гулгаад
Мөнгөн өвлийн тэнгэр доор сүлд модоо засна"
"Ширхэг ширхгээр будран хаялах цасан ширхгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан
Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан"
Дуучин Б.Сарантуяа нь анх "Мөнгөн харандаа" хамтлагийн гишүүн байжээ. 1990-ээд оноос "Хөх тэнгэр" хамтлагт орсноор нэрд гарах зам нь нээгдсэн. "Зүүдний говь" хэмээх анхны цомгоо 1992 онд гаргаж байлаа. "Хөх тэнгэр" хамтлагаас гарснаасаа хойш ганцаарчлан дуулах болсон.Түүний хувьд шинэ жилийн баяртай холбогдолтой хэд хэдэн уран бүтээл байдаг билээ.
Б.Сарантуяа-Шинэ жил манайд ирлээ
"Сэвсгэрхэн цагаахан ширхэгүүд
Сэтгэлт хосын дурлалыг билэгдээд
Үүрийн таван жингээр
Өглөө нарнаас өрсөн буулаа"
Motive хамтлаг нь "Балхжавын дууг хэн сайн дуулах" уралдаанаас анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн, "Universe best song" олон улсын фестивалийн 25 шилдэг оролцогчдын нэг билээ.
| ТАНИЛЦ: ОН ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧИД |
|
Ажил үйлсээрээ амжилт гаргасан залуу офицеруудыг шагнаж урамшуулжээ
2026-09-17 17:44:04
МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-17 17:13:30
SpaceX компани Starship пуужинг тойрог замд оруулах анхны туршилтаа есдүгээр сарын 22-нд хийнэ
2026-09-17 11:52:41
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаачийн анхааралд
2026-09-17 10:11:01
Монголын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа авлаа
2026-09-17 08:54:53
ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ
2026-09-17 07:00:00
2026-09-17 06:57:45
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-17 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-09-17 06:00:00
KOICA-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа
2026-09-16 15:47:41
ДӨЖИРСӨН НИЙГЭМ
2026-09-16 13:16:47
АНУ-ын газрын тосны нөөц нэмэгдсэнээр үнэ нь тогтворжиж байна
2026-09-16 12:06:52
Н.УЧРАЛ: Хууль зүй, дотоод хэргийн сайд, хуулийн байгууллагын зарим удирдлагыг ажлаас нь чөлөөллөө
2026-09-16 10:52:45
Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх форум эхэлжээ
2026-09-16 10:22:05
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-16 09:27:14
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-16 08:57:01
Г.ЗАНДАНШАТАР:Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж, хамт шалгуулъя.
2026-09-16 08:54:18
Бүтээл “төрүүлдэг” ЗУРШИЛ
2026-09-16 08:52:00
"Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй"
2026-09-16 08:44:24
ТЭГЭЭС ЭХЭЛСЭН ТОЛГОЙТЫН ХҮҮГИЙН ЗАМНАЛ
2026-09-16 08:36:39
Ш.БАТСУУРЬ АВАРГЫН ОХИН НАРАНТУЯА: Аавынхаа дулаан өвөрт эрхэлж, далай мэт хайранд умбаж өссөн дөө
2026-09-16 08:34:45
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-09-16 07:38:32
2026-09-16 07:04:04
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-09-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-09-16 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-16 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвижна
2026-09-16 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |