• Өнөөдөр 2024-05-19

"Есдүгээр сарын цас" киноны найруулагч П.Лхагвадуламыг СТА цол тэмдгээр шагнажээ

2022-10-21,   468

      Улаанбаатар олон улсын кино наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Кино наадмын дөрөв дэх өдөр "Үзэх хязгаар" хэсэгт багтаж, монгол дахь нээлтээ хийсэн уран бүтээл бол "Есдүгээр сарын цас". Энэхүү богино хэмжээний киноны зохиолыг П.Лхагвадулам бичиж, найруулсан. Киноны Монгол дахь нээлтийнх нь өмнө түүнийг СТА цол, тэмдгээр шагнав. Шагналыг Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал гардуулсан юм.
 
Түүний найруулсан "Есдүгээр сарын цас" киноны тухайд:
 
2022 оны Венецийн кино наадмын "Шилдэг богино кино" шагнал
2022 оны Торонтогийн кино наадмын "IMDbPro Short Cuts-Шилдэг богино кино" шагнал хүртээд буй юм.
 
   Найруулагч П.Лхагвадулам нь Турк улсад кино найруулагч мэргэжлээр төгссөн. МҮОНТ-д УГЗ, МУАЖ, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн туслах найруулагчаар ажиллаж, ажлын гараагаа эхэлж байжээ. Үүнийхээ дараа Европийн гурван кино сургуулийн хамтарсан хөтөлбөрт хамрагдаж, кино зохиолын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Одоо Португалын Лиссабон хотноо дээрх чиглэлээр докторын зэрэг горилж буй аж. Түүний найруулсан "Шилүүс" богино хэмжээний кино 2020 оны Каннын кино наадамд албан ёсоор сонгогдож байсан билээ.

"Есдүгээр сарын цас" киноны найруулагч П.Лхагвадуламыг СТА цол тэмдгээр шагнажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188