• Өнөөдөр 2024-05-19

Улаанбаатар кино наадмын шилдгээр "Этгээд" кино шалгарлаа

2022-10-20,   437

   Улаанбаатар кино наадмын шилдэг киногоор "Этгээд" кино шалгарчээ. Киноны үйл явдал нь Эрхэмээ, Сэлэнгэ хоёр хотоос зайдуу, ой модон дундах хуучны байшинд нүүн ирснээр өрнөж эхэлнэ. Уран бүтээлч эхнэртээ орон зай өгч, амар тайвныг эрэлхийлж ирсэн Эрхэмээгийн байр байдал нь тэдний шинэхэн хөршид хачирхалтай санагдана. Тэндхийн хэт нам гүм байдал, нүүж ирснээс хойш ээрэх болсон муу ёрын зүүд Сэлэнгийн ааш авирт нөлөөлж, байдал улам хурцадна. Өдөр тутам тохиолдох “Этгээд” явдлуудын учир шалтгаан юунд байгаа талаар кинонд тусгажээ.
 
 Энэхүү киноны найруулагчаар Б.Баатар ажилласан байна. Тус киноны зохиолыг О.Эрдэнэ, Г.Бямбасүрэн нар бичжээ. Мөн “Этгээд” кино нь 2022 оны Олденбургийн олон улсын кино наадмын “Хамгийн өвөрмөц, зоримог кино”, 2022 оны зураглаачдын "Алмаз" наадмын "Шилдгийн шилдэг кино" зэрэг шагналыг хүртээд байна.

Улаанбаатар кино наадмын шилдгээр "Этгээд" кино шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188