“Зогсохгүй”, “Treasury Studio” продакшн анхны хамтарсан уран бүтээлээ танилцуулах гэж байна. Кино багийн хамт олон “Зурвас” уран сайхны кинондоо Монгол Улсын хойд хязгаарт эх орныхоо хилийг амь, бие, сэтгэл, итгэлээрээ хамгаалж яваа өнөө цагийн хилчдийн бодит дүр төрхийг харуулахыг зорьжээ.
“Зогсохгүй” продакшн 2019 оноос сошиал зах зээлд богино хэмжээний видео бичлэг хийн нийгэмд хандах өөрсдийн үзэл санаагаа үзэгч олонтойгоо хуваалцсаар ирсэн бол “Treasury Studio” нь 2021 оноос мэргэжлийн түвшний уран сайхны кино хийхээр зорилго тавин ажиллаж эхэлсэн билээ.

Энэхүү бүтээлд СУИС, КУДС-аас ажлын гараагаа эхлүүлсэн нэгэн үеийн залуу уран бүтээлчид оролцон тоглосон. Кино зохиолыг У.Энхбаяр бичиж, найруулагчаар Я.Төгс-Амгалан ажилласан бол продюсероор “Зогсохгүй” продакшны жүжигчин А.Дүүрэнжаргал, “Treasury Studio”-ийн жүжигчин Б.Эрдэмсайхан нар ажилласан ажиллажээ. “Зурвас” киноны гол дүрийг Г.Эрдэнэболд, Я.Төгсжаргалан, Э.Лувсанцэрэн, Ү.Түмэнжаргал нар бүтээсэн юм. Түүнчлэн Т.Бат-Эрдэнэ, Ч.Номин-Ангараг, Т.Болортуяа, Э.Эрдэнэбаяр, Г.Тайванбаатар зэрэг залуу жүжигчид анхны дүрээ бүтээсэн билээ.
Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд ороод байсан сүүлийн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн кино уран бүтээлийн зохиол, найруулгыг чамбайруулсаар энэхүү төслийг эхлүүлсэн бөгөөд оюуны бүтээлд хөрөнгө оруулалт хийсэн Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хамт олонд нийт кино уран бүтээлчид талархаж буйгаа илэрхийлсэн юм.
| “Зурвас” уран сайхны кино энэ сард нээлтээ хийнэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |