Кино уран бүтээлчдийг хууль эрх зүйн таатай орчинд бүтээл хийх боломжийг бүрдүүлэх, олон улсын кино наадамд оролцуулахад бодлогын хүрээнд дэмжин хамтрах , соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Мөн Олон улсын “А” зэрэглэлийн наадамд оролцсон, нэр дэвшсэн, шагнал хүртсэн таван уран бүтээлийн танилцуулга мэдээллийг өгсөн юм.
Энэ талаар тодруулбал, "Номадиа Пикчерс" болон продюсер Т.Номуунзул, Найруулагч Ж.Сэнгэдорж нарын бүтээл болох “Худалдагч Охин” /The Sales Girl/ уран сайхны кино нь “Осакагийн Азийн кино наадам”-аас “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Нью Йоркын азийн кино наадам”-аас “Шилдэг кино” шагналуудын эзэн болоод буй аж. Үүнээс гадна аравдугаар сарын 5-14-ны өдрүүдэд зохион байгуулагдах 27 дахь удаагийн “Бусаны олон улсын кино наадам”-д “A Window on Asian Cinema” уралдаант хэсэгт шалгаран, өрсөлдөх эрхээ авсан байна. Мөн кино урлагийн зөвлөл дэмжин ажиллахаар бэлтгэл ажилдаа орсон гэнэ.
"Худалдагч охин" уран сайхны кино “Бусаны олон улсын кино наадам”-д өрсөлдөхөөр болжээ |
|