Түүнийг нэг үгээр тодорхойлох боломжгүй. Цул авьяас, нил сэтгэл, бүтээснээсээ илүүг давуулах дуусаж дундрашгүй их хүсэл л түүнийг өдгөө хүртэл хөтөлсөөр ирсэн болов уу. Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэг ийм л уран бүтээлч.
Урнаа юманд тулхгүй, суурьгүй хандаж байсан удаагүй байх. Тэр үргэлж л түрүүлээд бодсон, хийх гэж зорьсон, өмнөхөөсөө ахиулах гэж хичээнэ. Ийн хичээхдээ тэр “Хувьсал” гэж замыг өөртөө нээж, драм болоод дэлгэцийн урлагт өөрийн өнгө төрхөөр алхаж эхэлсэн. “Би эр хүнд хайртай”, “Надаар тоглосон хайр”, “Надад өгөөгүй хайр”, "Хар санаа ба хайр сэтгэл" гээд л нэг тийм өөр өнгө төрх, хэлэх санаа, агуулгатай бүтээлийг "Хувьсал" гэх нэрэнд багтааж, гаргадгийг үзэгч, уншигчид андахгүй болов уу.
Урнаа өөрийгөө ч бүтээл бүртээ өөр өнгө төрх, хувиралт, ур чадвартайгаар харуулах гэж эрмэлздэг.

“Зүрхээр наадагч” киноны баян хөгшин эмэгтэй, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны галзуу мөртлөө сайхан сэтгэлт Цооёо, “Атганд үлдсэн эрдэнэ” киноны үрийнхээ төлөө бүхнээ зориулсан хэлгүй эмэгтэй, “Миний нууц” киноны Алтангинж, “Тэнгэрээс буусан од” киноны Янжиндулам багш гээд цөм өөр өнгө төрх, мөн чанарыг агуулсан дүрүүдийг тэр бидэнд үзүүлсэн. Үндсэндээ намуухан, эсвэл асаж дүрэлзсэн, ус шиг урссан, өөрийгөө эвдсэн, хөгжилтэй хөнгөн гээд олон дүрийг тэр бидэнд үзүүлсэн. Тэгэх бүрт "Дараагийн дүр нь ямар байх бол" гэж хүлээнэ.
Тэр дүрээрээ чарлана, нүцгэлнэ, тэсэрнэ, уйлна, дуулна. Хамаг бүхнээ шавхаж, байгаа бүхнийг багтааж гаргана. Тэгснээ дэлгэгдэнэ, хумигдана. Жаргаж ч бас зовно. Үндсэндээ өмнөх долоон уран бүтээлд тэр долоон өөр Урнааг хуваан үзүүлж, тэр бүрт өөрийгөө эвдэж, зүйж, "эсгэж", "оёж", үгүйрч, хоосорсон гэмээр. Юутай ч Урнааг үзэхээр зүрх сэтгэлийн голд тээг үүсэж, дагаж уйлж, эсвэл дуулж, шаналахаас өөр сонголтгүй болдог. Хүнийг дотоод сэтгэл рүү нэвтэрч, эд эс бүхнээр дамжин уран бүтээлээ хүргэж, дүрээрээ сэтгэл дотор суучихаад гарахгүй байна гэдэг тухайн уран бүтээлч ч ялгаагүй тэр хэрээр хөдөлмөрлөж, бодож, шаналж, өвдсөн болов уу. Урнаагийн тоглосон дүрүүд ийм л мэдрэмжийг өгдөг.
Энэ мөчид сэтгэлийн голд "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны Цооёо, "Миний нууц" киноны Алтангинж хоёр орж суучихаад гарч өгөхгүй байна. Толгойгоо хагалуулсан Цооёо зовлонгоо хэн нэгэнд яриад уйлаад, дараа нь дуулаад сууж байна. Харин Алтангинж жаргалтайгаар инээн гүйнэ. Харин тун саяхан нээлтээ хийсэн "Ноён эмэгтэй" киноны түүний тоглосон Нараа хэмээх эмэгтэйн дүр эл хоёр дүрээс эрс өөр мэт боловч, дүрийн үндсэн нуруу нь Цооёо цухалзаж байсан.
Нэг талаар "Ноён эмэгтэй" киноны дүрээр тэсрэлт хийх нь гэж хүлээж ч байсан ч чадсангүй. Гэвч үнэндээ “Ноён эмэгтэй” киноны Нараагийн дүр цоо шинэ тэсрэлт байгаагүй. Магад “Урнаа жүжигчин л тоглосон юм чинь хэвээр байлгүй яах вэ, өөр юу хүлээсэн юм” гэж үнэнч үзэгчид нь маргаж мэднэ. Тийм ч байж мэдэх юм. Бүтээснээсээ давуулж, ахиулах гэж мэрийдэг энэ гал цогтой уран бүтээлчийн хийсэн бүтээлүүд биднийг нэг тийм өндөр хүлээлтэд оруулдаг. Өөрөө ч энэ хэрээр "шатаж" ажилладаг нь мэдээж. Бусдаар бол үнэхээр л үндсэн жүжигчнийнхээ өнгө аясаас нь салгах аргагүй мэт. Ингээд дүрээр нь, уран бүтээлээр нь задлаад өгүүлбэл асар их зүйл түүний дотор бий. Нөгөө талаар нийгмийн хүнд сэдвүүдийг барьж авч, уран бүтээлийн гар гарган ажиллаж, өөрийнхөөрөө амтлан, хачирлаж бүтээлээ туурвидаг чанга эмэгтэй.

-ТЕАТРЫН СУУРЬТАЙ УРНАА-
Театр уран бүтээлчийн хариуцлага байхаас гадна боддог, сэтгэдэг, авсан дүрээ тултал гаргадаг зан чанарыг суулгадаг гэдэг. Ийм нэг театрын уран бүтээлчдийн эгнээнд явж, уран бүтээлч болох гараагаа эхлүүлсэн нэгэн бол Урнаа. Үндсэндээ театр сууриар уран бүтээлдээ хандаж, авсан зохиол, гаргасан дүрээ сэтгэлдээ тултал "нухаж", сая нэг үзэгчдэд хүргэдэг нэгэн бол тэр гэмээр. Дэлгэцийн бүтээлд өөрийгөө сориод удаан тайзнаа гараагүй Урнаа харин “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны дүрд амжилттай тоглож, театрын уран бүтээлч гэдгээ дахин баталсан. Эрхгүй уран бүтээлийн туршлага, авьяас чадвараа харуулан Цэцэрийн дүрд тоглосныг үзсэн үзэгчид мэдсэн байх. Өдгөө 50 нас хүрч байгаа гэхэд биеэ авч яваа байдал, үзэсгэлэн гоо байдлаараа олон эмэгтэйн үлгэр болж яваа түүний Цэцэрийн дүр үзэсгэлэн гоо хатны дүрд тун сайхан зохицож байсан.
Хувь У.Уранчимэг гэх хүн бол аливаад авхаалжтай, сэргэлэн байхаас гадна тун даруу энгийн нэгэн. Харин уран бүтээлд өөрийгөө бүрэн эвдэж, ямар л бол ямар ч дүрд хувирч, тэсэрдгээрээ чадварлаг уран бүтээлч. Одоо Урнаа жүжигчин ес дэх дэлгэцийн бүтээлээ үзэгчдэд хүргэхээр ажиллаж байгаа. Түүнд ер санаа амарсан, хөлөө жийгээд амарч суусан өдөр тун ховор байх. Дэлгэц гэх нарийн шүүлтүүртэй энэ төрөл хүү ханцуй шамлан орсноос хойш тэр найман уран бүтээлийг үзэгчдэд хүргэхдээ "Би хаана алдсан бол. Санаагаа бүрэн гаргаагүй юм биш байгаа" гэж байнга алдаагаа хайж, өөртэйгээ ярьж, бүтээлээс бүтээлийн хооронд ахиж, дэвшсээр ирсэн болов уу. Тайз л түүнд ийм хат зориг, шантрахгүй урагшилж, чадсанаасаа илүүг чадах итгэлийг өгсөн байх. Театрын чанга уран бүтээлчдийн гараар хүмүүжиж, тэдний үг сургаалийг алдалгүй сонсож, өөрт шингээснээр л тэр өдгөө алхаж байгаа байх.
Нугардаггүй, хугардаггүй, няцдаггүй үргэлжийн урагш дайрч, эхлүүлсэн зүйлийнхээ ард гарч чаддаг болохоор тэр урлагт яах аргагүй ноён эмэгтэй. Эмэгтэй хүн хөтөлж яваа продакш манайд цөөн. Тэр "Хувьсал" гэх багаа сайн хөтөлж яваа. Өөр шигээ уран бүтээлчдийг ч төрүүлж, зааж зөвлөж яваа.

| МУГЖ У.УРАНЧИМЭГ БУЮУ НОЁН ЭМЭГТЭЙ |
|
“Хангардь” клуб улсын аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2026-04-29 07:45:49
Жүдо бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ
2026-04-29 07:10:00
ДАЯН ДЭЭРХИЙН АГУЙД МОРЬТОЙГОО НУУГДАЖ ЯВСАН ШИЛИЙН САЙН ЭР ТӨГСИЙН ЁНДОНГИЙН ТҮҮХ
2026-04-29 07:00:30
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
2026-04-29 07:00:00
ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ
2026-04-29 07:00:00
2026-04-29 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
2026-04-29 07:00:00
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл
2026-04-28 16:45:19
Испани Улсад амьдарч буй монголчуудад төрийн үйлчилгээ үзүүлжээ
2026-04-28 15:55:48
ДУРСАМЖ УУДАЛСАН “СЭТГЭЛИЙН УЯА”
2026-04-28 14:10:00
Жүдочид “Душанбе-2026” их дуулгыг зорилоо
2026-04-28 12:36:57
Эмэгтэй баг "САНЬЯА-2026"-д Макаогийн багийг 21:6-гаар хожлоо
2026-04-28 12:18:35
Монголын хоккейчид Макаогийн багийг 18:0-ээр хожлоо
2026-04-28 11:37:42
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжлээ
2026-04-28 11:23:27
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна
2026-04-28 11:21:56
Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа тавдугаар сарын 1-нд АНУ-д хийнэ
2026-04-28 11:19:05
“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД
2026-04-28 08:52:56
ХОТЫН ДАРГЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС НАМНАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-28 07:16:46
“Хаан хүнс импкес” клуб сурагчдын улсын аваргаас 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-28 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
2026-04-28 07:00:40
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-04-28 07:00:00
УРАН ЗУРАГ, ХАЛУУН КОФЕТОЙ “АРТУ”-ГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДҮҮРЭН НЭГ ӨДӨР
2026-04-28 07:00:00
СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫН ЭГЧ Л.БАЯРМАА: БАГААСАА Л СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН ДҮҮГ МИНЬ ШАЛГАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАДУУР ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2026-04-28 07:00:00
НЭГЖ АВАХААР ГАРААД АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Х.ОДГЭРЭЛ: ГАНЦ ОХИНЫХОО ЦОГЦСЫГ УУЛНААС ОЛЖ, УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЭЛ ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРГИЙГ НЬ ХААЛГАСАН ДАА
2026-04-28 07:00:00
Г.ЭНХЖИН: Багш “Сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн
2026-04-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |