Сүүлийн хэдэн жил Монголын кино урлагаас сэтгэл гэгэлзүүлж, дахин үзсэн ч уйдамгүй, хэдэн өдөр мартахааргүй үйл явдалтай кино уран бүтээл үзсэнгүй. Хуучин цагийн киног телевизороор хэдэн ч удаа гарсан үзээд уйддаггүй байж. Харин ойрын хэдэн жил нэг сэдвийг хэдэн талаас нь мэрсэн ижил утга агуулгатай кино үзсээр бид бараг л нэр, трейлерээс нь тус кинон дээр юу гарах талаар мэддэг болж. Киноныхоо хэд хэдэн хүний анхаарал татах хэсгүүдээр трэйлерээ хийгээд нийтэд цацчихна. Харин хүмүүс тавьсан өгөөшинд нь унаад нэг ижил үйл явдалтай кинонд мөнгө төлнө.
Монголд киноны зураг авалт 1-3 сар үргэлжлэн. Олон ангит кино биш бол гурван сар үргэлжлэх нь тун ховор. Өдөр шөнөгүй авсан зураг авалтаа эвлүүлээд хүмүүсийн кино ихээр үздэг саруудад гаргахыг хичээнэ. Кино урлагийг зүгээр л мөнгө олох хэрэгсэл гэж хараад урлаг гэдгийг нь мартдаг болж. Дэлхийн бусад улс компьютер график ашиглан кинон дээрээ амьтадыг яриулж, гараасаа гал гаргадаг болоод нэлээдгүй хугацааг үдэж байна. Гэтэл манайхан хүн инээлгэх гэсэн явцуу утга бүхий доромж үгээр дүүрсэн кино зохиолоосоо салаагүй л байна. Монголд инээдмийн кино үзэгчдэд ихээр хүрч ашиг олдог нь нууц биш. Нэг амжилт олсон киноныхоо дараагийн ангиудыг хийж мөнгө олох гэсэндээ өмнөх ангийнхаа амжилтыг доош татах нь ч бий. Тиймээс кино бүрд хийсэн бүхэн нь бүтэлгүйтдэг дүр бий. Харин хэзээ ч дуусашгүй мөнхийн сэдэв болсон хайрын тухайн кино нь нэрээсээ л эхлээд үйл явдал нь харагдах ижил зохиолтой. Хайртай нэгэндээ хаягдаж эсвэл хууртана, сэтгэлээр уначихсан явж байхад нь таарсан хүн нь өмнө нь мэдрээгүй хайрыг мэдрүүлээд амар сайхандаа жаргана. Нэг сэдвийн киноны үйл явдлыг нь жаахан өөрчлөөд алдартай жүжигчнийг гол дүрээрээ сонгоно. Эсвэл тухайн үедээ олны танил байгаа эрхмийг киноныхоо гол дүрээр сонгоно. Түний мэргэжлийн жүжигчин мөн биш тийм ч сонин биш. Тэгээд гол дүрийнхээ жүжигчин дээр тулгуурлаж кино маркетингаа хийнэ.
Дуртай хүн бүр зохиол бичиж, кино найруулаад байгаа учраас зарим кино чанаргүй болоод байгаа юм шиг. Кино урлаг хэн дуртай хүний мөнгө олох, бүтээгдэхүүнээ сурталчлах хэрэгсэл биш байлтай. Хүнд хүргэх утга санаа, ухаарал өгөх хэсэгтэй, шинэ зүйл, эсвэл түүхийн талаар мэдлэг өгдөг баймаар. Хоёр цагийн хугацаа зарцуулан үзсэн киноноосоо нэг зүйл ойлгоод буцдаг байвал тухайн киног хийх гэж хөдөлмөрлөсөн багын хичээл зүтгэл үнэлэгдэнэ шүү дээ. Дэлхийд өөрийн улсаа сурталчилдаг голлох хүчин зүйл бол кино урлаг. Жишээ аваад үзье, БНСУ гэхэд кинондоо заавал тухайн улсын үндэсний хоол, дурсгалт газрыг оруулдаг. Энэ нь нэг ёсондоо аялал жуулчлалыг хөгжүүлэх шалтгаан болж байна шүү дээ. Муулан муулан “савгийн дуурь” үздэг ч бид тухайн улсын хоолыг идэж, мода болсон хувцас хэрэглэлийг өмсөж, улсад нь очвол кино дээр харсан үзсэн газартаа очихыг хүсдэг биз дээ. Гэтэл Монголчууд тус улсын кино зохиолын албан ёсны эрхтэй, эсвэл хууль бусаар утга санааг нь хуулбарлан кино хийсээр байна. Өнөөх зохиолоо яарсан зураг авалт, усан жүжиглэлтээр дүүргэнэ.
Нэг талдаа камер түрээсэлж кино зураг авалтаа хийдэг монголчууд нэг өдөр алдахад л хэдэн сая нь салхинд хийсгэдэг гэнэ. Харин кино зохиолд хөрөнгө оруулалт хийж санхүүжилт гаргаж байгаа компаниуд нь буцан орж ирэх мөнгөн дүнгээ бодсондоо бидний хамгийн ихээр сонгодог инээдмийн киног дэмжинэ. Гэтэл дэлхийд Монгол Улсыг таниулах шинэ содон зохиолтой олон кино санхүүжилтгүйн улмаас тоосонд дарагдсаар байгаа биз.
| Дэлхийд Монгол Улсыг таниулсан кинотой болох сон |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |