Дэлхийн кино урлагийн салбарт солонгос кино хүч түрэн орж, маш амжилттай яваа билээ. Солонгос киноны дэлхийн кино урлагийн салбарт гаргаж буй амжилтыг дурдаад баршгүй. Зөвхөн нэг ангитай кино гэлтгүй олон ангитай кино нь ч их үзэлттэй байдаг. Монголчууд "Жангум", "Эхнэрийн урхи", "Цэцэгнээс хөөрхөн хөвгүүд"-ээс эхлээд к-драматай салшгүй нөхөрлөж ирсэн. Тэгвэл кабелийн телевизийн бүх цаг үеийн хамгийн өндөр ретингтэй 10 драматай танилцацгаая.

TVN телевизийн бүтээл, 14.636% ретингтэй. Италийн томоохон мафийн бүлэглэлийн зөвлөх өмгөөлөгч хийдэг Винчензо Касано төрөлх нутаг болох Солонгост ирж, шилдэг хуулийн фирмийн өмгөөлөгч Хун Ча Ён-той уулзан хамтдаа хуулиар шийтгэж чадахгүй томоохон зүйлтэй тэмцэх болсноор үйл явдал цааш өрнөнө.

JTBC телевизийн кино, 16.548% ретингтэй. Парк Сэру сургууль дээрээ зодоон хийсний улмаас аав нь ажлаасаа халагдаж, өөрөө сургуулиасаа хөөгдөнө. Төд удалгүй аав нь ослоор нас барна. Ааваа алдсан, сургуулиасаа хөөгдсөн энэ бүхэнд зодооны гол эзний аавыг буруутгах тэрбээр тэдний эсрэг тэмцэхээр шийднэ. Тэгээд тэрбээр Сөүлийн хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэг, гадаадууд ихээр байх Итэвонд өөрийн рестораныг нээснээр үйл явдал өрнөж эхэлнэ.

Chosun телевизийн бүтээл, 16.582% ретингтэй. Бүх зүйл нь жаргалтай гэмээр гурван бүсгүйн аз жаргалтай амьдрал нэг л өдөр орвонгоороо эргэх болно.

TVN телевизийн кино , 17.371% ретингтэй. Хөх ордны ахлах тогооч хилс хэргээр цагдаа нарт хөөгдөж явахдаа санамсаргүй осолд орж, Чусоны үед ирнэ. Тэрээр зүгээр ч нэг цаг хугацаагаар аялсан биш, бүр Чусон улсын хатны биед сэрэх нь тэр.

TVN телевизийн бүтээл, 18.128% ретингтэй. 1900-аад үеийн Солонгос улсын байдал ороо бусгаа байх бөгөөд Япон улс хэрхэн өөрийн эрхшээлд оруулж буй, түүний эсрэг ардын арми гэх нэрээр улсаа хамгаалж буй босогчдын талаар уг кинонд өгүүлнэ.

TVN телевизийн кино, 18.68% ретингтэй. Дайны бурхан гэгддэг жанжин Ким Шин эзэн хааныхаа атаархлын золиос болж хааны хатан болох төрсөн дүү, баатарлаг цэрэг эрсийнхээ хамт амиа алдана. Гэвч ард иргэд нь жанжныхаа үхэлд туйлаас харамсан буцаан авчрахыг хүсэж түүний илдний өмнө тасралтгүй залбирсанд Бурхан Ким Шинд олон хүний амь егүүтгэсэн шийтгэл хүртээн чөтгөр болгон дахин амилуулдаг. Эцэст нь бурхан түүний зовлонт амьдралыг төгсгөхөөр шийдэж, сүйт бүсгүйг нь дэлхий рүү илгээнэ. Гэвч тэр үе нь ирэхэд амьд үлдэхийг хэчнээн их хүсэхээ Гоблин хэрхэн мэдэх билээ.

TVN телевизийн бүтээл, 18.803% ретингтэй. 1988 оны Сөүлийн хөрш айлын амьдрал. Нэг гудамжинд амьдардан таван гэр бүлийн тухай харуулна.

TVN телевизийн кино, 21.683% ретингтэй.Ён Сэри бол том группын өв залгамжлагч нэгэн. Нэгэн удаа шүхрээр буух үед нь хүчтэй салхи гарсны улмаас газардаж чадалгүй Хойд Солонгосын хил давна. Хил давж газардсаны дараа тэрбээр Хойд Солонгосын офицер И Жон Хёктой таарах бөгөөд офицер бүсгүйг нууж, хамгаалахыг хичээнэ. Гэвч удалгүй залуу бүсгүйд дурлах нь тэр. Ингээд тэдний хайр сэтгэлийн талаар өгүүлнэ.

JTBC телевизийн бүтээл, 23.779% ретингтэй. Энэ бол Солонгос улсын баячуудын баян тансаг амьдрал, амжилт ололтын ард нуугдаж байдлыг дэлгэсэн шилдэг бүтээл. Хэний ч дор орохыг үл хүсдэг тэд өөрсдийгөө хатад мэт, үр хүүхдүүдээ ханхүү, гүнж мэт байлгахыг хүсэж, гэр бүл, нөхрөө амжилтанд хүргэхийн тулд бүхнийг хийдэг эмэгтэйчүүдийн түүхээр аялцгаана. Тэдний гайхалтай хэр нь, нууцлаг болон аймшигтай түүхийг харуулна.

JTBC телевизийн кино , 28.371% ретингтэй. Жи Сон Ү бол эмч. Тэрээр И Тэ У-тай гэрлэж, хүүтэй болжээ. Бүсгүйд бүх л зүйл байгаа мэт санагдах авч тэрээр удалгүй нөхөр нь болон түүний найз нөхөд түүнийг хуурч байсныг олж мэднэ.
Г. Хэрлэн
| БҮХ ЦАГ ҮЕИЙН ЧАНСАА ӨНДӨР 10 ДРАМА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |