Бидний завгүй, цаг наргүй ажилтай амьдралаасаа түр ч болов амсхийх улирал иржээ. Зуны саруудыг амраад өнгөрөөлгүй өөрийгөө хөгжөөж, басхүү оюун ухааны дасгал болох шинээр гарсан шилдэг 10 киноны жагсаалтыг уншигч та бүхэнд хүргэж байна.
Хүн төрөлхтөн синтетик орчинд дасан зохицохын хэрээр бие мах бодид өөрчлөлт гарч, мутацид орох болжээ. Алдарт артист Саул Тенсер өөрийн хамтрагчийн хамтаар синтетик орчинд хүн хэрхэн хувирч байгааг өөрийн эд эрхтэн дээрээ харуулахаар ажиллана. Энэ үеэр нэгэн нууцлаг бүлгэм Саулын алдар нэрийг ашиглан хүн төрөлхтний хувьслын дараагийн үе шатыг гаргах гэж хичээнэ. Ирээдүйд болох сонирхолтой үйл явдлын үргэлжлэлийг та киноноос хүлээн авч үзээрэй. Хүн төрөлхтний хувьслын дараагийн үе ямар байх бол.
Сонирхолтой баримт: Алдарт найруулагч дэвид Кроненберг найман жилийн дараа кино ертөнцөд эргэн ирлээ. Тэрбээр энэ удаад жүжигчин Вигго Мортенсонтой хамтран шинжлэх ухааны зөгнөлт, аймшгийн сэдэвт кино бүтээжээ. Каннын кино наадмын үеэр тус киног анх олон нийтэд үзүүлэх үед дэндүү аймар үзэгдлүүдээс нь болоод хэд хэдэн хүн гарч явсан байна. Тус бүтээл шүүмжлэгчдийн зүгээс хамгийн өндөр үнэлгээ авсан кино болсон.
“Хөвгүүд” гэдэг нэрээрээ бусдад танигдсан хэсэг супер баатрууд авилгад идэгдсэн, эрх мэдэл бүхий супер баатруудын эсрэг тэмцэж, тэднийг буулгаж авах хэрэгтэй болно. Тэдний супер адал явдал хэрхэн өрнөх вэ. Хэрвээ бодит амьдрал дээр супер баатрууд амьд бас амиа бодсон увайгүй байсан бол ямар байх байсан бол.
Сонирхолтой баримт: Нийт гурван бүлэгтэй. Бүлэг тус бүр найман ангитай. 2019 оноос гарч эхэлсэн. Баатруудын амьдралын тайзны ар талыг илүү сонирхолтой өөр өнцгөөр харуулсан. Дарк комеди төрлийн кино юм. Онцгой жүжигчид, уйдаахааргүй зохиолтой.
13 настай Мей охин өөрийнхөө нэгэн нууцыг олж мэдсэн нь эртнээс уламжилж ирсэн түүний гэр бүлийн нууц байлаа. Хэт их сэтгэл хөдлөл түүнийг аварга том улаан панда болгож хувиргах нь төд удалгүй олон адал явдлыг ар араас нь дагуулна. Мей охины хөгжилтэй адал явдлын талаар гарах болно. Хэрвээ та хүүхэд насны гэнэн томоогүй үедээ эргэн очихыг хүсвэл энэ киног санал болгож байна.
Сонирхолтой баримт: Холливудын кино шүүмжлэгчдийн холбооноос гаргасан 2022 оны эхний хагас жилийн хамгийн сайн үнэлгээтэй кинонуудын дунд багтсан.
Өмгөөлөгч Ү Ён Y 164-д хүрсэн өндөр IQ, гайхалтай ой санамж, бүтээлч сэтгэн бодох чадварынхаа ачаар нэр хүндтэй Сөүлийн Үндэсний их сургуулийг хуулийн чиглэлээр онц дүнтэй төгссөн тэрээр Ханбада хуулийн фирмд ажилд орохоор болдог. Аутизмийн хам шинжтэй тэрээр нийгмийн харилцаанд орж адармаатай хэргүүдийг шийдэж буй талаар харуулна.
Сонирхолтой баримт: Нийт 16 ангитай. “Netflix”-н топ 10 драманы нэгдүгээрт жагсаж байгаа. Этгээд өмгөөлөгч Ү Ён Ү драмын вэбтүн хувилбарыг нь хийхээр болсон. Уг вэбтүүн нь "Солонгос, Япон, Хятад, Англи" гэсэн дөрвөн хэл дээр гарна.
Ихэнх хүмүүсийн хүсэн хүлээж байсан кинонуудын нэг нь яах аргагүй Тор. Энэ кинон дээр Торын өмнө нь тусгагдаж байгаагүй амьдралын алдаа, оноо, хайр сэтгэл, зан чанарын өвөрмөц онцлогуудыг ч гайхалтай тусгаж өгсөн. 2022 оны таны үзэх ёстой кино листний дунд заавал байх ёстой кинонуудын нэг юм шүү.
Сонирхолтой баримт: Энэ кино Торын дөрөв дэх бүрэн хэмжээний кино юм. Жүжигчин Крис Хемсворт өмнөх Марвелын кинонуудаас 15 сая ам.долларын цалин авдаг байсан. Харин энэ удаагийн Тоын шинэ анги дээр 20 сая ам.долларыг авч ханшаа нэмсэн. Нийт 250 сая долларын зардлаар бүтсэн кино одоогоор 330 гаруй сая долларын ашигтай байна. Цаашдаа ч ашгийн хэмжээ өсөх нь гарцаагүй.
"Тэгри чину" олон ангит уран сайхны кино нь бодит түүх биш цэвэр хийсвэр ертөнцөөр үзэгчдийг аялуулна. Ингэхдээ Монголын соёл, эрт дээр үед ямар байсан бол эдлэл хэрэглэл ёс заншлыг кинондоо тусгасан гэдгээрээ онцлогтой.
Сонирхолтой баримт: Энэхүү уран бүтээл нь 10 ангитай, 28 гол дүртэй. Киноны зураг авалтыг 2021 онд Хөвсгөл, Архангай, Төв аймагт хийсэн.
Клейр, Эйден хоёр коллежид орохынхоо өмнө ямар ч харуусал, ямар ч гомдолгүйгээр салах тохиролцоо хийжээ. Гэхдээ сүүлчийн гайхамшигт болзоо тэдэнд дахин хайрыг олох боломж олгоно. Хайр гэдэг өчүүхэн зүйлд сэвтдэг мөн багахан хичээл зүтгэлээс улбаалж дэлбээлж ,ургаж байдаг. Хайртай хүнтэйгээ хамт энэ киног үзэн бие биедээ цаг гаргаарай.
“Хамгийн харанхуй газраас олдсон нандин учрал”. 19 настай, сонсголын бэрхшээлтэй ээжтэйгээ амьдардаг Юнён охин хохирогчоос алуурчин болон хувирч, шоронд орон “Юнён” биш хоригдол “2037” гэж нэрлэгдэв. Хүчирхийлэл бол сэтгэцийн аллага юм.
Холливудын кино шүүмжлэгчдийн холбооноос гаргасан 2022 оны эхний хагас жилийн хамгийн сайн үнэлгээтэй кинонуудын дунд багтсан. Элвис Преслигийн намтарчилсан бүтээл болох энэхүү кино Каннын наадамд хамгийн том шуугиан дэгдээсэн бүтээл болжээ. Жүжигчин Аустын Батлер домогт дуучны дүрийг бүтээсэн бөгөөд тэрбээр зураг авалт дээр амьдаар дуулж байсан нь олны анхаарлыг татаад байгаа юм.
Юми бол 30 настай энгийн ажилчин эмэгтэй. Гэвч тэрбээр мэдрэмжээ илэрхийлэхдээ муу нэгэн. Түүний тархинд хайр, хүчирхийлэл, эрүүл ухаан, сайн, муу гээд олон эсүүд байдаг. Тэр эсүүд түүний төлөө тасралтгүй зүтгэн түүний сэтгэл хөдлөл, бэрхшээлийг даван туулдаг. Нийт 16 ангитай. Хичээл, ажил эхлэхээс өмнө час хийсэн драма үзэхийг хүсвэл энэхүү драмыг санал болгож байна.
Г.ХЭРЛЭН
| Зун дуусахаас өмнө амжиж үзэх 10 ШИНЭ КИНО |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |