Коронавирусийн халдварыг улстөрчид орон нутагт тараагаад яваа юм биш үү. Вакцины хоёр дах тунгаа хийлгээгүй иргэдийг орон нутаг руу зорчуулах нь бүү хэл цайны газар, томоохон хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүртэл хориглосон. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшиж буй Д.Энхбат, эхнэрийнхээ хамт хоёр дах тунгаа хийлгэлгүй, орон нутгийн иргэдтэй уулзжээ. Тэр бүү хэл дураараа зорчиж, олон нийтэд халдвар тараагч боллоо. Учир нь, өчигдөр түүний болон эхнэр, эмчийнх нь шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарлагджээ. Тэрбээр энэ талаараа сошиал хуудастаа “Эхнэр бид хоёр болон хамгаалалтын ажилтан, эмчээс халдвар илэрлээ. Одоогийн байдлаар шинж тэмдэг илрээгүй, тусгаарлагдаж байна. Бид “Синофарм” вакцины эхний тунг тариулсан байсан. Хоёр дах тун нь олон нислэгийн өмнө таарч байсан учир хямралаас сэргийлж, хойшлуулаад байсан юм" гэж бичжээ.
Өөрөө хэлбэл, тэр вакцины хариу урвал илэрч магадгүй хэмээн сэрэмжилж, хоёр дах тунгаа тариулаагүй гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгч болохоор зэхэж буй хүн улс орныхоо эсрэг ийм үйлдэл гаргах гэж дээ. Иргэдийнхээ амь насанд заналхийлж, цар тахлыг цахилгаан мэт тархах үйлдэл гаргах гэж дээ. Арай ч дээ, нэр дэвшигч Д.Энхбат аа.
Тэр халдвар тээгч, тараагч болсноо хэнэггүй зарлаж, вакциндаа хамрагдаагүй гэдгээ мэдэгдэж, иргэдийг басамжилж байна. Вакцинд хамрагдаагүй хүн битгий хэл нохой ч явуулахгүй мэт сүржигнэж байгаа УОК-ын шийдвэр улстөрчдөд хамаагүй юм уу, С.Амарсайхан дарга аа.

Иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хариуцаж, төрийн шийдвэрийг баримталж ажиллах ёстой аймгийн Онцгой комиссын дарга нар юу хийж байна вэ. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийг яагаад орон нутаг руу нэвтрүүлж байгаа юм бэ.
Төрийн шийдвэрийг баримталж ажиллах ёстой аймгийн Онцгой комиссын дарга нар юу хийж байна вэ. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийг яагаад орон нутаг руу нэвтрүүлж байгаа юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээд 12 хонож байна. Өнгөрсөн хугацаанд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Өвөрхангай, Хэнтий, Дорнод Архангай, Өмнөговь, Дундговь, Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор зэрэг аймгаар зочилж, өөрийгөө сурталчлан, хэдэн мянга хүнтэй тэврэлдэж, үнсэлцэх нь холгүй явжээ. Вакциндаа бүрэн хамрагдаагүй, хариуцлагагүй байдлаар өөрийгөө сурталчилсан, сурталчилгаанд оролцож буй улс төрийн нөлөө бүхий хүмүүсийг орон нутаг руугаа нэвтрүүлсэн аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооц С.Амарсайхан дарга аа. Нэр дэвшигчид орон нутгийн ногоон бүсийг улаан болгох эрсдэл үүслээ шүү дээ, аймгийн Засаг дарга нар аа, юу бодож сууна вэ. Үүнчлэн улстөрчид дураараа дургиж, эрх мэдэл, албан тушаалын төлөө монголын ард түмнийг “доромжилж” үл тоож байгаа нь тун ч харамсалтай байна шүү.
.jpg)

| С.Амарсайхан дарга аа, вакцин тариулаагүй нэр дэвшигчийг аймаг руугаа нэвтрүүлсэн Засаг дарга нарт хариуцлага тооц |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |