СЭТГҮҮЛЧ: Дөрөвдүгээрт таны ойрын хамаатны хоёр, гурван хүнийг дахин цагдан хорьсон гэдэг мэдээлэл байна. Энэ асуудал дээр тайлбар өгөөч?
Д.АМАРБАЯСГАЛАН: Миний ойрын хүмүүсээс цагдан хорьсон хүн байхгүй. Надтай найзалсан, найз байсан, хамт зураг даруулсан гэдэг агуулгаар нь хэд хэдэн хүнийг барьж, хориод байх шиг байна. Асуудал байвал надтай ярь. Битгий надтай хамаатуулж жирийн бизнес хийж байгаа хүмүүсийг бизнес, үйл ажиллагаагаар нь хохирол учруулаач ээ. Тэр бизнесийг босгож ирэх гэж тэр залуучууд насаараа зүтгэсэн гэдгийн хууль хяналтын байгууллага ойлгох хэрэгтэй. Хүмүүнлэг нийгэмд ийм эрүүдэн шүүлтийн хэлбэр байж болохгүй. Манай хууль хяналтын байгууллага баримт дээр тулгуурлахын оронд өөрсдийн бэлтгэсэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, нэр хаяггүй хаягаар дамжуулж ялладаг хэрэг хэрээс хэтэрсэн.
СЭТГҮҮЛЧ: Таны сонгуульд нэр дэвшихэд гардаг санхүүжилт хаанаас гардаг вэ. Та хэдий хэмжээний хөрөнгөтэй хүн бэ?
Д.АМАРБАЯСГАЛАН: УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж 2016, 2020 онд надад байсан. Гэхдээ энэ саналаас өөрийн хүсэлтээр татгалзаж, улс төрийн намыг институт болгох ёстой, төрийг удирдахаар сонгуульд өрсөлдөж байгаа нам, төрөөсөө хоцрогдсон байж болохгүй. Төрийг удирдах гэж байгаа намын боловсон хүчин мэргэжлийн чадваргүй байж болохгүй гэдэг зарчим барьж би өөрөө төвлөрч эрдэмтэн, судлаач, мэргэжлийн залуучуудыг урьж ажиллуулсан. МАН-ын олон шинэчлэлийг хийж хэрэгжүүлсэн байдаг. 2024 оны сонгуульд нэр дэвшсэн. Нэр дэвшээд тайлангаа аудитын байгууллагад гаргаад өгчихсөн байгаа. Надад хандив өгсөн байгууллагууд, хувь хүний нэр аудитын сайт дээр байгаа гэдгийг албан ёсоор хэлж байна.
| Д.АМАРБАЯСГАЛАН: Надтай найзалсан, хамт зураг даруулсан гэх агуулгаар хэдэн хүнийг барьж, хориод байх шиг байна |
|
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-20 14:48:36
С.БЯМБАЦОГТ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэнэ
2026-11-20 13:51:25
Монголын хөрөнгө оруулалтын “Сингапур-2026” форум амжилттай боллоо
2026-11-20 13:02:53
Монгол, ОХУ-ын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв
2026-11-20 12:37:33
ТЭР...
2026-11-20 11:37:24
У.Сүрэнжав дэлхийн аваргын хагас шигшээд шалгарлаа
2026-11-20 11:28:59
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 11:26:36
Ахмад бадминтончид Азийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-20 11:10:00
ХАМТ АРХИ УУЖ БАЙСАН ЭРЭГТЭЙНХЭЭ ТОЛГОЙГ ГОЛЫН УСАНД ДҮРЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ЭМЭГТЭЙД ЕСӨН ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-11-20 09:46:19
Пара таеквондо-гийн дэлхийн аварга өнөөдөр эхэллээ
2026-11-20 09:20:32
АРДЧИЛСАН НАМД АЛГА ТАШЪЯ...
2026-11-20 09:00:00
Б.АЛТАНТУЯА: ХЭҮК-ЫН ГИШҮҮНД ХЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭ ШИЙДЭХЭЭСЭЭ ӨМНӨ ОЛОН НИЙТИЙГ СОНС
2026-11-20 08:00:00
Элчин сайд Д.Мөнхтөр Итгэмжлэх жуух бичгээ барив
2026-11-20 07:30:00
Өмнөд Солонгосын Үндэсний эрүүл мэндийн даатгалын албатай хамтарч ажиллана
2026-11-20 07:20:00
Итали Улсад “Монголчуудын ертөнц Ил хаант улс ба Персийн урлаг” үзэсгэлэн гарна
2026-11-20 07:10:00
2026-11-20 07:06:00
О.ТЭРГЭЛ: ХҮМҮҮСИЙН ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ ҮЗЭЖ ДҮРЭЭ БЭЛДДЭГ
2026-11-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |