Энэ зун ямар зуншлага болох талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Э.Энхсүлдээс тодрууллаа.
ТАВДУГААР САРД СЭЛЭНГЭ, ТӨВ АЙМГИЙН ЗҮҮН ХОЙД ХЭСГЭЭР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ХҮЙТЭН БАЙНА
Тавдугаар сарын эхээр баруун аймгуудын нутгаар, дунд үеэр ихэнх нутгаар дулаарах боловч нэгдүгээр арав хоногийн дундаас зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуура шуурч, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадас орох төлөвтэй бол тавдугаар сар салхи шуурга ихтэй байхаар байна. Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар: Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн зүүн хэсэг, Төв аймгийн нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуурга шуурч, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
Зүүн аймгуудын нутгаар: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Хэнтийн нутаг, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд, ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байна.
Говийн аймгуудын нутгаар: Өмнөговь, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бороо, зарим газраар хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа Түүнчлэн хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр цаг агаар муудах төлөвтэй байна.
.jpg)
ЗУРГАДУГААР САРД ГОВИЙН АЙМГУУДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР БОРОО ЭЛБЭГ ОРНО
Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийнх орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Хэнтийн нутаг, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур орно.
ДОЛДУГААР САРД ИХЭНХ НУТГААР ХЭТ ХАЛНА
Долдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр ОЖД-аас бага, Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй байна.
.png)
НАЙМДУГААР САРД ӨМНӨГОВИЙН БАРУУН ӨМНӨД ХЭСГЭЭР АХИУ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО
Өмнөговийн ихэнх, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Өмнөговь, Дундговь, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв аймгийн зүүн хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур орно. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД-аас их, бусад нутгаар дунджийн орчим бороо орно. Зуны саруудад агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Харин наймдугаар сард баруун аймгуудын зарим хэсгээр дунджаас бага бороо орно. Зургадугаар сард нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр, долдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр, наймдугаар сард нутгийн баруун өмнөд хэсэг буюу Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур орно. Тиймээс дулааны улиралд гэнэтийн үер усны аюул тохиолдох, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
.jpg)
| ЭНЭ ЗУН ИХЭНХ НУТГААР ХЭТ ХАЛЖ, ХУР БАГА ОРНО |
|
Б.Ганхайч дэлхийн чансааны гуравдугаар эрэмбэлэгджээ
2025-12-25 07:15:00
2025-12-25 07:10:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2025-12-25 07:01:26
САНГИЙН ЯАМНЫ ТНБД-Д ЗҮТГЭЖ БУЙ ДАРГА СУУДЛЫН ДАЛЛАГАТАЙ М.БАЯРМАГНАЙН ҮНЭН ТӨРХ
2025-12-25 07:00:00
МОНГОЛЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ БОЛСОН 2025 ОНЫ ОНЦЛОХ 10 ХҮҮХЭД
2025-12-25 07:00:00
ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨВТӨӨ ЧИРЭГДЭХИЙН ЦААД ШАЛТГААН
2025-12-25 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2025-12-25 07:00:00
“ХАТАН ХААН СИССИ”-ГИЙН НУТГААР
2025-12-25 07:00:00
Б.БАТБААТАР САЙД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2025-12-24 18:05:31
УГТЭ: 2025 ОНД МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАВАН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЛАА
2025-12-24 15:15:52
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2025-12-24 12:12:41
Р.ЧИНГИС: Бид цэргийн алба хаасан учраас зовлонг нь мэддэг, тиймээс дүрмийн бус харилцааг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй
2025-12-24 11:19:03
ЗГ: Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
2025-12-24 11:00:05
Д.МАНЛАЙБААТАР: ХУВЦАС СОЛЬДОГ КАМЕРГҮЙ ӨРӨӨНД ЦЭРГҮҮД НЭГНЭЭ ЗОДСОН ХЭРЭГ ГАРСАН
2025-12-24 10:57:20
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
2025-12-24 10:52:57
2025-12-24 10:04:49
МАН-ЫХАН АН-ААС “АЙЖ” ДЭД САЙД НАРАА ЭГҮҮЛЭН ТАТАХ УУ
2025-12-24 08:35:53
Б.САРАНТУЯА: "ЦАГААН ШӨНӨ" ДУУГ БИ МОНГОЛЧУУДЫН ХАЙРТАЙ БҮТЭЭЛ БОЛГОЖ ЧАДСАН
2025-12-24 07:23:37
2025-12-24 07:15:00
Таеквондо-гийн холбооны 2025 оны тайлангийн хурал боллоо
2025-12-24 07:10:00
Б.МИШЭЭЛ: ДАШТ-Д ӨӨРИЙГӨӨ АМЖИЛТ ГАРГАЖ БАЙГААГААР ЗУРСАН МИНЬ БИЕЛЭХЭД ЗҮҮДЭЛЖ БАЙГАА ЮМ ШИГ Л САНАГДСАН
2025-12-24 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДЛЫН ГОЛ БУРУУТАН НЬ ХАМГИЙН ОЛОН НААДАМД ЯВСАН Г.ДАМДИННЯМ ЮМ БИШ ҮҮ
2025-12-24 07:00:00
ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН “ХОНГИОН ГОЛ”-ЫН ОХИН
2025-12-24 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-12-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |