Онцгой байдлын аврагчид утсаа гаргаад бичлэг хийх нь битгий хэл ар гэрийнхэндээ ч хэл дуулгах сөхөөгүй, нуруугаа тэнийлгэх завдалгүй түймрийн голомтод "шарагдаж", түлэгдэхийн наахнуур өдөр, шөнөгүй ажиллаж байхад УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд тэдний хажууханд зогсчихоод рийл хийж өөрийгөө рекламдаж байлаа. Аврагчдийн ажлыг ойлгож, хайрлаж, тэдний өмнөөс зүрх, сэтгэл нь зовдоггүй юм аа гэхэд Монголын уул, тал шатаж байхад “Би түймэр унтраалаа” гээд зургаа даруулаад зогсож байдаг зүрх зориг түүнээс л гарлаа.
Сум дамнасан түймрийн утаа, нутгийн иргэдийн айдас дунд зураг хөргөө даруулаад зогсох зориг энэ парламентын түшээгээс гарлаа гэсэн үг л дээ. “Түймэр унтраалцъя” гээд очсон нь сайхан ч гэлээ ганц цог ч унтраагаагүй юм уу гэмээр цэвэрхэн хувцас, цагаан бээлийтэй бичлэг хийлгээд зогсож байна. Зүгээр ч нэг зураг, бичлэг хийлгэлгүй "Би Дарханы гурван залуутай Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын түймрийг унтраахад гар бие оролцлоо. Одоо үүрийн 05:00 цаг болж байна. Биднийг ирэхэд энэ хоёр уул бүхэлдээ шатаж байсан. Би 2017 онд Түнхэлийн түймрийг найзуудтайгаа унтраалцаж явсан. Онцгой байдлын аврагчид болон бусад хүмүүс шөнөжин надтай хамт түймэр унтраалаа” хэмээн попорч өгсөн байх юм. Яг үнэндээ УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдыг түймэр унтраалцахаар явсан юм уу, бичлэг хийж, өөрийгөө баатарлаг үйлс хийлээ гэж магтуулахын тулд, ард түмэндээ таалагдахын тулд явсан юм уу хэмээн түүний зураг, бичлэгийг харсан иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Түүний дээрх үйлдэл нь иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй Онцгой байдлын аврагчдыг доромжилсон, үл оошоосон явдал болж байна гэж үзжээ.
Үүний дараахан буюу өнөөдөр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан онгоцон дотор клипний зураг шиг зураг даруулчихаад “Ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа” хэмээх тайлбартайгаар өөрийнхөө зургийг сошиалаар цацууллаа. Эсрэг талд нь орон нутгийн онцгойн ангийн аврагчид нь хуучны орос машинаа засаж, сэлбээд, элгээрээ хэвтэж байх юм. Могой алахад модны нэмэргүй гэдэг шиг түймэр унтраахад сайд, гишүүдийн зураг, рийлс хэрэггүй л баймаар юм даа.
| МОГОЙ АЛАХАД МОДНЫ НЭМЭРГҮЙ ГЭДЭГ ШИГ ТҮЙМЭР УНТРААХАД ТАНЫ РИЙЛ ХЭРЭГГҮЙ ШҮҮ, С.ЭРДЭНЭБОЛД ГИШҮҮН ЭЭ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |