УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцэхээр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Уг хуулийн төслөөр төсвийн тодорхой цагалбаруудыг өөрчлөхөөр тусгасан байна. Өөрөөр хэлбэл, төсөв өргөн барих, батлах цаг хугацаанд өөрчлөлт оруулах юм байна. Энэ талаар МАН-ын бүлгээс мэдээлэл хийлэээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар "2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газар хуулийн хугацаанд өргөн мэдүүлсэн. Үүнийг нь УИХ хүлээж аваад холбогдох хэлэлцүүлгийг хийх арваннэгдүгээр сарын 8-нд баталсан. Улмаар Ерөнхийлөгч төсөвт хориг тавьж, УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан. Хоригийг хүлээн авсантай холбоотой цаашид хэрхэн хэлэлцүүлэх вэ гэдэг дэг шаардлагатай болсон. Учир нь энэ харилцааг зохицуулсан зохицуулалт хангалтгүй байсан. Чуулган нэгдсэн хуралдаанаар Дэгийг олонх дэмжээгүй учраас Төсвийг УИХ-аас Засгийн газарт буцаах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой Засгийн газар Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан оруулж ирсэн байна. Энэ нэмэлтээр Улсын төсөв өргөн барихтай холбоотой тодорхой цагалбар байдаг. Үүнийг хялбаршуулж өргөн баръя, тодорхой зохицуулалт хийе гэсэн. Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл оруулж ирсэн. Үүнийг МАН-ын бүлэг хэлэлцэж, нэн яаралтайгаар хэлэлцэхийг дэмжсэн. Үдээс хойш 14:00 цагаас яаралтай горимоор хэлэлцэхээр чуулганы хуралдааныг зарлаад байна" гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Ерөнхийлөгчийн хоригийн хүрээнд УИХ Засгийн газарт 2025 оны төсвийг дахин боловсруулж, оруулахаар буцаасан. Улмаар арванхоёрдугаар сарын 10 гэдэг хугацаа заасан. Мөн шинэ нөхцөл байдал үүссэн. Тиймээс хуулийн зохицуулалт өргөн барьсан. Төсвийг нэг удаа өргөн барьдаг хуулийн цагалбартай байсан. Төсвийн ерөнхий хуулиараа есдүгээр сарын 1-нд төсвөө өргөн барих цагалбартай. Зургаан сар бэлтгэж өргөн барьдаг. Уг нь бол төсвөө өргөн мэдүүлэхдээ анхан шатны сургуулийн захирлаас хүртэл санал авч, шат шатанд санал авч боловсруулдаг. Энэ удаад Засгийн газар цагалбарынхаа хүрээнд төсвөө өргөн барьсан. Тэгэхээр 2025 оны төсвийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүйгээр есдүгээр сард өргөн барьсан төсвийн суурин дээр засвар хийж өргөн барих юм. Тиймээс анхан шатнаас нь тоонуудаа цуглуулах шаардлагагүй. Төсвийн цагалбараа өөрчилсний дараа Засгийн газар 2025 оны төсвийг дахин өргөн барина. МАН бүлэгт төсвөө танилцуулсан. Бүлэг 100 хувийн саналаар яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжсэн. Үүнийг чуулганаар хэлэлцүүлж дэмжснээр 2025 оны төсвийг өргөн барих эрх зүйн үндэс бүрдэх юм" гэлээ.
| Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙН ЦАГАЛБАРЫГ ӨӨРЧИЛСНИЙ ДАРАА 2025 ОНЫ ТӨСВИЙГ ӨРГӨН БАРИНА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |