Хотын даргад хэн зөвлөдөг вэ
Автозамын татварыг нэмье.
Бетонон бордюрыг гантиг болгож өөрчлөх нь зүйтэй, хотын өнгө үзэмжинд сайн.
Түгжрэлийн гол буруутан нь хөгшин онтой, буруу хүрдтэй автомашин учир хотоос гаргая.
Улсын дугаар олгохгүй байя.
Орон нутгийн дугаартай автомашинаас хоног тутам мөнгө хураая...
“Ер нь л хураая, татварыг нь нэмье, халаасыг нь сэгсэр, татварыг нь нэм” гэсэн уриа лоозон шахуу үйлдлүүд Хотын удирдлагуудаас гарах боллоо. Давс мэт шорвог шийдвэрүүд нь юм уу, хорт утаанд хордсон иргэдээ нэмж “хорлоод” байгаа үйлдлүүд нь юм уу, бүү мэд. Ямартай ч хотын иргэд хотод амьдарч байгаагийнхаа төлөө эд хөрөнгөө хураалгаж, олсон хэдэн төгрөгөө татварын сан руу тушааж, үлдсэн хэдээрээ торгуулаад дуусах бололтой ийм цаг үе үргэлжилж байна.
Тэгвэл бид Хотод даргад хэн зөвлөдөг вэ гэдгийг танилцуулж байна. Хотын дарга Х.Нямбаатарт есөн хүн зөвлөж ажилладаг юм байна. Үүнээс нь дөрвийг нь тодотгож танилцуулж байна. Ингэхдээ бид хотын даргын тэрбумтан зөвлөхүүдийг эхний ээлжинд үзэгч танд танилцуулахаар бэлтгэлээ.
.jpeg)
УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж, өвдөг шороодсон. 2024 оны хоёрдугаар сараас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Шинжлэх ухаан, технологи хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа.
Түүний хувьд жилийн нийт орлого нь 192 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 295 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй амины орон сууц, хашаа, байшинтай, 67 сая төгрөгөөр үнэлэгдэх “Приус” маркийн автомашинтай. Мөн үүнээс гадна 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, гадаад, дотоодын банкинд 303 сая төгрөгийн хадгаламжтай, Норвеги Улсын банкнаас 384 сая төгрөгийн зээл авсан гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшиж, өвдөг шороодсон. З.Батырбекийн хувьд Хөгжлийн банкны газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд 2024 оноос хойш Хотын даргын Хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
З.Батырбекийн жилийн орлого нь 145 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 152 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин 768 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг хашаа байшин, авто гарааштай. Тэрбээр 663 сая төгрөгийн үнэлгээтэй дөрвөн автомашинтай. 25 сая төгрөгийн үнэтэй 15 үхэр, 15 адуутай бөгөөд эзэмших эрхийн хоёр газраа 16 сая төгрөгөөр үнэлжээ. 20 сая төгрөгийн үнэт эдлэл, 16 сая төгрөгийн хадгаламжтай гэнэ. Бусдаас авах авлага нь 347 сая бол арилжааны банкнуудаас 146 сая төгрөгийн зээл авчээ. “Мирэйкл медикал консалтинг” ХХК, “Асима глобал” ХХК, “Премьер капитал” ХХК, “Нуртау” ХХК, “Бид монгол экспресс” ХХК, “Топпирамед” ХХК, “Эйр дрон солюшн” ХХК-ийнэ хувьцаа эзэмшигч.
НИТХ-д Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон. Авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлаар нэг жилийн хугацаанд ажилласан. 2024 оноос Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа.
Ч.Батзоригийн жилийн орлого нь 69 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 0 төгрөг. Тэрбээр 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай. “Nissan, Patrol” загварын 319 төгрөгийн үнэтэй автомашинтай. 40 сая төгрөгийн эзэмших эрхийн хоёр газар, 80 сая төгрөгийн үнэт эдлэл, 40 сая төгрөгийн хадгаламжтай. Тусгай зөврөөшөл, компанийн аль аль нь байхгүй гэж мэдүүлжээ.
Шижирбаатарын Анхмаагийн жилийн орлого 69.7 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 130 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууцтай, 37.5 сая төгрөгийн үнэлгээтэй нэг автомашинтай. 110 сая төгрөгийн 70 тооны адуу, дотоодын хадгаламждаа 439 мянган төгрөгтэй, 35 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
| ТАНИЛЦ: ХОТЫН ДАРГЫН ТЭРБУМТАН ЗӨВЛӨХҮҮД |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |