Хамгийн хариуцлагатай байх ёстой эмнэлгүүд тань “тэсрэх бөмбөг” болчихжээ, Т.Мөнхсайхан сайд аа. Эмнэлгийн шар, элэгний В, С вирус, элдэв халдварт өвчний голомт байсан эмнэлгүүд эцэст нь ДОХ тараагч болох дөхлөө. Эмнэлэгт үзүүлээд, “Вирусын гаралтай ханиад хүрчихлээ” гэх энгийн жишээг өдөр тутамтдаа хэлдэг монголчуудын эрүүл явах эрх энд зөрчигдөж байна. Цаашлаад, “Эмнэлгийн шар, элэгний С вирусыг мэс засалд орохдоо авчихлаа. Багажаа ариутгаагүйгээс болоод шүдний халдварт өвчин тусчихлаа” гээд өч төчнөөн эмгэнэлтэй тохиолдол бий. Энэ бүгд чинь бүүр “гайгүй” дээ орох нь. “Чи ч гайгүй ээ, манай тэр бүүр ДОХ-ын халдвар авчихлаа шүү дээ” гээд уйлаад зогсож байх өдөр тун ойрхон байна.
Цэргийн төв эмнэлгийн бөөрний диализын аппаратад ороод нас барсан иргэн ДОХ-той байсан нь тодорхой болоод байна. Талийгаачийн орсон гемодиализын аппаратаар цус сэлбүүлсэн иргэд, задлан шинжилгээ хийсэн эмч нар ДОХ-ын халдвар авсан эсэхийг шинжилж байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Ажлын хэсэг гарган, шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн. Харин Цэргийн төв эмнэлгийнхэн “Ажилчдаас авсан шинжилгээний хариу сөрөг гарсан” гэж өөрсдийгөө өмөөрч, хаацайлж байгаа нь тун харамсалтай. Шинжилгээ авах хүртэл нь хэн хариуцлага алдсан бэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Угтаа Монгол Улсд 300 гаруй ДОХ-ын халдвар тээгч бий. Үүний цаана дам, дан хавьтагч үүнтэй адил тоотой, үүнээс ч олон хүн бий гэдгийг албаныхан анхааруулсаар байгаа. Тэр хүмүүс эмнэлэгт очоод энэ мэт бөөрний аппарат, хүчилтөрөгч, мэс засал хийлгэвэл мэдэхгүй байх хэрэг үү. Цусны шинжилгээ, судалгаагаа, өөрөөр хэлбэл ажлаа хариуцлагатай хийгээгүй, үүргээ гүйцэтгээгүй зарим иргэн, эмч хоёрын алдаа монголчуудыг халдвар өвчний голомт болгож болзошгүй аюул хаалга тогшлоо.
Монгол Улсад 1992 оноос хойш ДОХ-ын халдвартай 60 гаруй хүн нас бараад байна. Энэ хүмүүсээс шинжилгээ авч, эмнэлэгт хэвтэх, тусгаарлах өрөөнд байхад нь шаардлагатай арга хэмжээ авсан уу. Хамгийн гол нь ДОХ-ын халдвар тээгч гэдгийг нь мэдсэн үү гэх асуулт ч эндээс урган гарч ирж байгаа юм. Халдвар тээгч гэдгийг нь мэдэлгүй дээрх шиг аппаратаа холиод, задлан шинжилгээ хийчихсэн юм биш биз... Тэгвэл хэчнээн халдвар тээгч эмнэлгээс “төрсөн” байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Ингэж бодох төдийд л аймшигтай санагдах нь мэдээжийн хэрэг юм. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авах зайлшгүй хэрэгтэй боллоо.
Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан эрэгтэйг эмнэлгийнхэн ДОХ-той гэдгийг нь мэдээгүй. Учир нь, цусны шинжилгээ авахдаа ДОХ-ын шинжилгээг нь авалгүй үлдээсэн. Угтаа авах ёстой байсан уу гэвэл авах ёстой байсан. Талийгаачийн ар гэрийнхэн ч эмнэлгийнхэнд халдварт өвчний тээгч гэдгийг нь хэлээгүй. Иргэний үүргээ биелүүлээгүй гэсэн үг. Тэд зөвхөн “Манай хүн эдгэшгүй хүнд өвчтэй” л гэж хэлээд байсан. Эндээс эмч нь ч, эмнэлэг нь ч сонор сэрэмж аваагүй учраас өнөөдөр эмнэлгээрээ ДОХ-ын шинжилгээ өгөөд зогсож байгаа эмгэнэлтэй төрхийг харж байна.
Улсын эмнэлгүүд халдвар өвчнүүдийн вирус тээгч, халдварлуулагч байсан ирсээр байсан. Эмнэлгийн хонгил, мэс заслын өрөөнөөс халдварт өвчний тээгч болоод үлдсэн олон хүн бий. Тэдний харуусал дуусаж амжаагүй байтал дахин хариуцлагын асуудал яригдаж байна, Т.Мөнхсайхан сайд аа. Эмч, эмнэлгийн байгууллагыг ачаалалттай ажиллаж, ард түмний төлөө өдөр, шөнөгүй тэмцэж байгааг нь мэдэж байна. Гэхдээ хариуцлагын улаан гэрлээ асаах хэрэгтэй болжээ.
| УЛСЫН ЭМНЭЛГҮҮД ХАЛДВАРТ ӨВЧНҮҮДИЙН ВИРУС ТЭЭГЧ, ХАЛДВАРЛУУЛАГЧ БАЙСАН БОЛ ОДОО ДОХ ТАРААГЧ БОЛЧИХОВ УУ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |