Засгийн газрын сайд нар таарахаа больж, нэгнээ хажиглаж эхэллээ. Нэг завин дээр суусан тэд салбарынхаа асуудлыг нэгэндээ тохож, "Би үхэхээр чи үх" гэсэн байдалтай үзэж тарж байна. Өөрөөр хэлбэл, С.Амарбаясгалангийн хүн гэддэг П.Наранбаяр, Ерөнхий сайдын хүн гэгддэг Л.Энх-Амгалан нар толхилцож, Засгийн газрыг хагаралдуулж буй мэт. Өөрөөр хэлбэл, нэг настай хүүхэд цэцэрлэг дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус асуудлын талаар сэтгүүлчид Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулахад “Цэцэрлэгийн хүүхэд амиа алдсан асуудал боловсролын салбарт хамаарахгүй. Боловсролын салбарт хамаарах хэсэг нь цэцэрлэгээс эхэлдэг. Тухайн хүүхэд ямар ч зөвшөөрөлгүй газар буюу хүүхэд харах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаад нас барсан байна лээ. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагынхан шалгаж байгаа. Хүүхэд харах үйлчилгээг Гэр бүл, хүүхэд хамгаалалын яамны байцаагч нар хариуцна” хэмээн асуудлаас бултах, нэр цэвэр үлдэх гэж хичээсэн. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан түүний талйбарт хариу өгөхдөө “П.Наранбаяр сайд салбарын асуудлаа байнга надад тохдог. Багш нар нь “цалин хөлсөө нэмээч ээ” гэхээр энэ миний асуудал биш Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны асуудал” гэж бултдаг. Бид нэг танхимын Засгийн газрын гишүүд. Асуудал гарвал бусад руугаа чихдэг, асуудлыг гөлөг төөрүүлж байгаа юм шиг өнгөрүүлж болохгүй. Би иймэрхүү зан чанартай хүнд дургүй” гэсэн юм.
Өнгөрсөн хугацаанд хамгийн олон удаа сайд нь солигдсон салбар бол боловсролын салбар. Мөн сайд нь байнга тендер түүдэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогддог гэхээр энэ салбарыг хөгжүүлэх, өөд нь татах, багш нарын цалинг нэмэх чин сэтгэлтэй сайд, даргын нүүр одоогоор үзээгүй байгаа нь илт. Одоогийн сайд П.Наранбаяр салбарынхаа нэг ч болтугай асуудлыг толгой мэдэн, зоригтой шийдье гэхээсээ илүүтэйгээр асуудал гарвал бултаж, бусад руугаа чихэж байгаа нь яав ч Монголын боловсролын салбарыг өөд нь татах, нар үзүүлэх нэгэн биш гэдгээ олон түмэнд харууллаа.
Тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ХҮН намын нэрээр халхавч хийж, улс төрд орж ирсэн ч түүний цаана С.Амарбаясгалан буй гэдгийг олон хүн ярьдаг. Тийм ч учраас УИХ-ын гишүүн төдийгүй Боловсролын сайд болтлоо томорчихоод өөртөө ямар ч хэр халдаахгүй яваа. Гэсэн ч боловсролын салбарын асуудал түүнийг тайван орхихгүй байгаа. Өнгөрсөн есдүгээр сард “Багш нарыг 45 хоногийн сургалтад хамруулж, багшлах эрхтэй болгоно” хэмээн мэдэгдэж, өндөг шидүүлж байсан. Мөн өөрийгөө ямар ч сургуульгүй хэмээн олны өмнө худалчаа "баталсан" гээд түүний тарьсан шуугиан мундахааргүй болж байгаа. Хэзээнээсээ л гэмгүй хүний дүрд тоглодог байсан П.Наранбаяр гишүүн болохоосоо өмнө хар тамхины хэрэг зохион байгуулж, “Суруга монгол” ХХК-ийн газарт эзэн суусан гэгддэг. Харин б Л.Энх-Амгалан боловсролын салбарыг өөд нь татаж чадаагүй мөртлөө байж болох бүхий л бизнесээ хөгжүүлж амжсан. Өөрөөр хэлбэл, шатахуун, эмнэлэгийн бизнес, сургуулиудад сургалтын тоног, төхөөрөмж нийлүүлдэг бизнесүүдээ бойжуулсан байдаг.
| Л.ЭНХ-АМГАЛАН, П.НАРАНБАЯР НАРЫН “ЗОДООН” ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ШАЛТГААН БОЛОХ УУ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |