Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
-
Оюутолгой төслийн явцын талаар
-
Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар
-
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар
-
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чат бот нэвтрүүлэх талаар
-
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн талаар
-
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар зэрэг засгийн газрын 14 мега төсөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм.
Тэгвэл Засгийн газрын хуралдааны дараа 13:00 цагт Эрчим хүчний үндэсний хороо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.
Эрчим хүчний үндэсний хороо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ |
|