Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийг намын даргаас нь огцруулахаар Говь-Алтайн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тэргүүтэй хэсэг хүмүүс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Ингэснээр Ардчилсан намынхны арслантай тамганы зодоон ахиад эхлэх болзлоо хангаж байгаа гэсэн үг юм.
Дүрмээрээ бол УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээснийхээ хариуцлагыг хүлээж Лу.Гантөмөр Ардчилсан намын даргаас огцорч, дараагийн даргыг сонгох байлаа. Гэвч Ардчилсан намын даргын томилгоог намын гишүүд нь бус эрх баригч намынхан шийддэг болсноор Л.Гантөмөр суудалтайгаа үлдэж, үлдсэн нь дэмий л шогшрохоос өөр аргагүй болсон. Хэрэв зээ Ардчилсан намынхан дүрмээ дагаж, даргаа огцруулах юм бол дахин арслантай тамгаа хувилж, хулгайлж, зугтаасан гэх хошин жүжиг шинээр дэлгэгдэж, АН-ынхныг хагалах хар зураг зурагдчихсан байгаа гэсэн үг.
Гэхдээ нам дотроо даргыг суудлаас нь буулгах кампанит ажил чимээгүйхэн өрнөж, гарын үсэг зуруулах ажиллагаа ч өрнөөд эхэлнээс харахад Ардчилсан намынхны хагарал туйлдаа хүрч байгаа нь илт байна.
Уг ажлыг Говь-Алтайн Засаг даргаас Их хуралд суусан О.Амгаланбаатар өрнүүлж байгаагаас харахад УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүлэглэл арслантай тамгыг авах ажилдаа шуурхайлж орсон бололтой. Тодруулбал, О.Амгаланбаатар Х.Баттулгын гэх шошготой Их хуралд суусан нэгэн. Говь-алтай аймгийн Бигэр сумын уугуул. 2006 оноос хойш Бургастайн гааль, Эрдэнэтийн гааль, Гашуун сухайтын гаальд тус тус гаалийн байцаагчаар ажилласан. Улмаар 2014 онд гэнэтхэн Говь-Алтай аймгийн Засаг дарга болж тодорсон. 2016 онд чөлөөлөгдөж, 2017 оноос Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтайгаасаа нэр дэвшсэн ч ялагдсан. Улмаар энэ жилиийн сонгуулиар даагаа нэхэж, гишүүн болоод удаагүй байна.
АН-ЫН ЗАЛУУС “ЯНЗАГА” ГЭХ ФРАКЦ ҮҮСГЭЖ, ТУСДАА ГАРЧЭЭ

Цаашлаад Ардчилсан намд шинэ нөхцөл байдал үүсэж, АН-ын залуус өрх тусгаарлаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, УИХ-д шинээр суусан залуу гишүүд тусдаа гарч “Янзага” гэх шинэ фракц бүрдүүлжээ. Тус фракцыг одоогийн УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, Г.Очирбат тэргүүтэй залуус ахалж, бүлгийн хуралдаан дээр намынхаа ах нарт хатуухан шаардлага тавьж, ширүүхэн маргасан гэх бор шувуу Ардчилсан намынхан дунд нисэх боллоо.
Шинээр байгуулсан “Янзага” фракцынхан хэн хэний хүн гэхээсээ илүү Ардчилсан намын хууччуулд анхааруулга сануулга өгч намынхаа үйл ажиллагааг заламжлах дараагийн үеийг бэлтгэх том ажлуудыг ч эхлүүлэхээ мэдэгдсэн байна.
Тиймдээ ч залуу үеийнхэн нам дотроо багагүй дэмлэгтэй байгаа сурагтай. Цаашлаад улс төрд оруулсан ах нар нь тэднийг бүлэг байгуулсанд дургүйцэж, ширүүхэн яриа ч өрнөсөн гэх нь бий.
АРДЧИЛСАН НАМЫН САЙД НАРЫН ХАГАРАЛ
Ийн Ардчилсан намынхан Төрийн ордонд шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг үзэл санаа үйл хэрэг нь хэдэн тийшээ салж, тун таагүй байгаа гэнэ. Тэр тусмаа Засгийн газарт суусан сайд нар нь дотроо “зодоон”-той байгаа гэх мэдээлэл ч байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт суусан Х.Баттулга болон Л.Гантөмөрийн бүлэглэлийнхэн дотроо хэд хэд хуваагдсан гэдгийг ч Сааарал ордныхон жиг жуг гэлцэх болжээ. Эндээс харвал, АН-ынхан доогуураа нэгдэж, намын даргаа суудлаас нь татан буулгахад тун ойрхон байна. Л.Гантөмөр буланд шахагдаж, намын гишүүдээсээ ч, ард түмнээс ч өндөр оноо авахаа болих нь. АН-ынхан Л.Гантөмөрөөс намын даргын суудлаа авчихвал тэр ганцаардах нь тодорхой. Хүчгүй, шүдгүй “арслан” болно гэсэн үг. Ард түмэн Л.Гантөмөрт багахан ч гэсэн итгэл хүлээлгэсэн үү, хүлээлгэсэн. Тэр гэхдээ итгэлийг нь даагаагүй. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх ёстой атал сайдын суудалд заларчихсан.
Ийн Ардчилсан намынхныг учраа олохгүй тэмцэлдэж байгааг МАН-ынхан чимээгүйхэн ажиглаж, хамтарсан Засгийн газраас сайд нарыг нь шахах ажлыг ч сэм явуулж эхэлсэн бололтой. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн Засгийн газарт хамгийн их хэл ам дагуулах салбарын сайд нараар Ардчилсан намынхныг томилчихсон. Цаашлаад Ардчилсан намаас томилогдсон сайд нараарард түмэнд муухай харагдуулах ажлыг гардаж хийлгэх ажлыг ч тэд хэдийнээ хийгээд эхлүүлсэн гэдэг. Хамгийн сүүлд гэхэд л АН-аас томилогдсон сайд Э.Одбаярын дуулиан олны дургүйцлийг хүргэсэн бол Түгжрэлийн сайд О.Эрхэмбүрэн буруу хүртэй машиныг цаашид хориглоно гэх агуулга бүхий мэдээлэл хийгээд буланд шахагдаж эхэлсэн. Эндээс харвал Ардчилсан намын сайд нар тун удахгүй хамтарсан Засгийн газраас шахагдаж, намын дарга ч үгүй хоцорч мэдэхээр байна.
| ЛУ.ГАНТӨМӨРИЙГ ОГЦРУУЛАХААР О.АМГАЛАНБААТАР ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ, АН-ЫН ХАГАРАЛ ТУЙЛДАА ХҮРЛЭЭ |
|
А.УУГАНБИЛЭГ: Боомилж нас барсан цэрэгт албанаас шалтгаалах зүйл тогтоогдоогүй
2026-04-29 17:34:05
Д.МӨНХХУЯГ: Т.Даваадалайг Туулын хурдны замын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийг хамаарал бүхий этгээдийнхээ данс руу шилжүүлж, мөнгө угаасан хэргээр шалгаж байна
2026-04-29 14:00:44
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд ашиглалтад орно
2026-04-29 12:54:05
ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЭХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-29 12:40:29
Г.Төрболд элсний наадмаас хүрэл медаль авлаа
2026-04-29 11:42:49
З.Болортунгалаг элсний наадмаас мөнгөн медаль хүртэв
2026-04-29 11:22:01
Өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
2026-04-29 09:28:40
СЭХҮҮН БАЯРАА, СЭТГЭЛ ЗӨӨЛӨН Н.БАДРАЛ
2026-04-29 08:58:45
“Хангардь” клуб улсын аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2026-04-29 07:45:49
Жүдо бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ
2026-04-29 07:10:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-04-29 07:00:30
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
2026-04-29 07:00:00
ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ
2026-04-29 07:00:00
2026-04-29 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
2026-04-29 07:00:00
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл
2026-04-28 16:45:19
Испани Улсад амьдарч буй монголчуудад төрийн үйлчилгээ үзүүлжээ
2026-04-28 15:55:48
ДУРСАМЖ УУДАЛСАН “СЭТГЭЛИЙН УЯА”
2026-04-28 14:10:00
Жүдочид “Душанбе-2026” их дуулгыг зорилоо
2026-04-28 12:36:57
Эмэгтэй баг "САНЬЯА-2026"-д Макаогийн багийг 21:6-гаар хожлоо
2026-04-28 12:18:35
Монголын хоккейчид Макаогийн багийг 18:0-ээр хожлоо
2026-04-28 11:37:42
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжлээ
2026-04-28 11:23:27
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна
2026-04-28 11:21:56
Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа тавдугаар сарын 1-нд АНУ-д хийнэ
2026-04-28 11:19:05
“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД
2026-04-28 08:52:56
ХОТЫН ДАРГЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС НАМНАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-28 07:16:46
“Хаан хүнс импкес” клуб сурагчдын улсын аваргаас 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-28 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
2026-04-28 07:00:40
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-04-28 07:00:00
УРАН ЗУРАГ, ХАЛУУН КОФЕТОЙ “АРТУ”-ГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДҮҮРЭН НЭГ ӨДӨР
2026-04-28 07:00:00
СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫН ЭГЧ Л.БАЯРМАА: БАГААСАА Л СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН ДҮҮГ МИНЬ ШАЛГАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАДУУР ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2026-04-28 07:00:00
НЭГЖ АВАХААР ГАРААД АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Х.ОДГЭРЭЛ: ГАНЦ ОХИНЫХОО ЦОГЦСЫГ УУЛНААС ОЛЖ, УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЭЛ ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРГИЙГ НЬ ХААЛГАСАН ДАА
2026-04-28 07:00:00
Г.ЭНХЖИН: Багш “Сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн
2026-04-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |