• Өнөөдөр 2025-04-20

Г.ЦОГТГЭРЭЛ: Ч.Номин сайдын буудалд очсон гишүүд ичих хэрэгтэй

2024-10-22,   521

"Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярыг найман эмэгтэйн хамт Вьетнам Улсын Фукок аралд очиж, Төрийн байгууллагуудтай танилцаж, туршлага судлах нэрийдлээр зугаалсан" гэх асуудлыг МАН-ын гишүүн Г.Цогтгэрэл буюу "Шилэн" Цогоо цахим орчинд нийтэлсэн. Энэ талаар Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр "Би Вьетнам Улсын Фукок хот руу яваагүй.
 
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын нэр бүхий 15 алба хаагч Вьетнамын төрийн байгууллагуудтай хийсэн төрийн бүтээмжийн чиглэлээр харилцан туршлага солилцох гурав хоногийн сургалтад яваад ирсэн. Би есдүгээр сарын 6-нд ээлжит чуулган завсарлахаас өмнө сар орчим эмнэлгийн чөлөөтэй байсан. Тэр зургийн 2017 оны үед эхнэртэйгээ авхуулсан" хэмээн тайлбар өгсөн удаатай. Харин Г.Цогтгэрэл энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Тэд Сөүл явсан. Сөүлээсээ Фукок руу нисэж зургаа хоноод буцаж Сөүл рүү ирсэн байгаа юм. Вьетнамийн амралт зугаалгын газарт зургаа хоносон. Энэ нь тийз дээрээ маш тодорхой байгаа. Тухайн үед 20 хүн явсан. Дараа нь сайд нь явсан үгүйг би мэдэхгүй. Энэ бол төсвийн буюу, татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан эрүүгийн ялтай хэрэг болж байгаа юм.
 
Мөн Соёлын сайд Ч.Номингийн Тэрэлжид маш олон төрийн уулзалт болж байна. Үүний зардал хөрөнгийг мэдэгдээд өгөөч гэдэг хүсэлт сэтгүүлч Ононтуул надад тавьсан. Тэрэлж сүйх гэдэг зочид буудалд төрийн нэлээд олон уулзалт болсон юм байна. Үүн дээр хамгийн ноцтой нь итгэхийн аргагүй зарлага гарч ирсэн. Тодруулбал, одоо 2025 оны төсвийн хэлэлцүүлгийг нэг өдрийн 50 сая төгрөгийн өртөгтэй тус зочид буудалд зохион байгуулсан байна.  Төсвийн мөнгөөр архи, тамхи, наргиан цэнгээн хийх нь хориотой шүү дээ. Тэрэлжийн төсвийн хэлэлцүүлэгт орсон гишүүд мөнгө өө буцааж төлөх ёстой. Ч.Номин сайдын буудалд очсон гишүүд ичих хэрэгтэй" гэлээ. 

Г.ЦОГТГЭРЭЛ: Ч.Номин сайдын буудалд очсон гишүүд ичих хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-07 20:56:06
    Иргэн: Тамгын газраас гишүүдийнхээ нэриыг зарлачихаа.Тэртэй тэргүй нэрс нь ил яваад байна.2 хүнд нууц хадгаллагддаг.Түүнээс олон бол нууцгүй гэдэг үнэн шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-22 23:07:31
    Зочин: Дэлхийн 8 тэрбум хүн хулгай луйвар авилга хууран мэхлэлтийг үзэн ядаж ийм зүйл гаргадаг маш цөөхөн хэсэгтэйгээ хатуу тэмцэж эрүүгийн хэргээр хатуу шийтгэдэг. Монгол улс яг эсрэг байна. Бараг хүн болгон хулгайч худалч авилгачин луйварчин ба хулгай авилга луйвараар баяжиж баячууд ба дарга сайд болдог тул хүн болгон тийм байхаар зүтгэдэг. Төр засаг хууль дүрмээ хэрэгжүүлэх чадваргүй хүсэлгүй учир бид нар хүний нийгмийн амьдралын эсрэг явж байгаа. Ер нь сөнөж устах замаар сажилж байнадаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-22 14:51:25
    Иргэн: Ер сайд нь энэ мэт өлөн луйварчидаа их л дэмжиж байх шив удахгүй хөтлөлцөөд цаашаа гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-22 14:00:55
    зоригт: зүйрлэшгүй өлөн бүүр хувхай хоосон авгай нар гарч ирсэн жишээ нь мөнхтуяа гээд балай авгай байна маажиг гуталтай багшнарын хооронд хов зөөсөн авгай ардчилсан луйварчдын намаас багш нарын толгойг эргүүлж, босгоно гэж сүрдүүлж байгаад жагаалтаар орж ирсэн байдаг, жудаггүй баярмаа гэгч Жудагийн мэндбаяр гэгч хадгаламж зээлийн хоршоогоор олон хүн залилж амьдралыг нь сүйрүүлсэн луйварчин мэндбаярын дүү авгай шударга царайлаад олон юм хуцаад сууж байна дүү минь мөнгөө алдаад боож үхсэн болохоор сайн мэдэж байгаа юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-22 13:59:11
    S: ANUSDI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188